АН-ын элэг авмаар судалгаа ба сонгуулийн хуулийн лобби
Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар АН-аас ард нийтийн дунд санал асуулга явуулсан гэж мэдэгдэв. Хамгийн сонирхолтой нь УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа уг санал асуулгыг чухам ямар байгууллага явуулсныг мэдэхгүй байгаагаа учирлав. Санал асуулгад ердөө хоёр мянган иргэн оролцож.
Өнөөх санал асуулгаар нийт санал өгөгчид дараах асуудлуудыг ерөнхийд нь олонхоор дэмжиж, “Тийм” гэсэн хариулт өгсөн байна. Үүнд,
- Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон уу? -72.6 хувь
- Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуух нь зөв үү? – 80.6 хувь
- Сумын засаг даргыг иргэдийн саналаар сонгох нь зөв үү? - 91,8 хувь
- Аймгийн засаг даргыг ИТХ-аар сонгох нь зөв үү? – 82.6 хувь
- Ерөнхий сайд огцруулах асуудлыг гишүүдийн 51 хүртлэх хувь нь
- дэмжсэн тохиолдолд нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй - 76.8 хувьтай гарсан гэж танилцууллаа.
Ямар ч хүн итгэхэд бэрхтэй уг санал асуулгадаа үндэслэн АН-аас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуух нь зүйтэй гэж үзжээ. Өөрчлөх цаг нь болсон гэдгийг ч ард түмэн хүлээн зөвшөөрч. Тэгэхээр зардал хэмнэх үүднээс сонгиулаар Үндсэн хуулийн өөрчлөх асуудлуудыг ард түмнээс асуухаар санал нэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэд сонгуулиар улстөрчийн нэр дугуйлахаас гадна Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар саналаа өгөх нь.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээс асуухын тулд засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 5 тэрбум төгрөг гаргана гэж яригдаж байсан. АН-ын тайлбарлаж байгаагаар бол энэ хувилбараа зүтгүүлээд үзнэ. Мөнгө төгрөгөнд ч хэмнэлттэй гэж буй.
Эндээс АН-ынхны шинэ тоглоом илт болж байгаа юм. Тодруулбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээс асуух нэрийн дор Сонгуулийн хуулийг өөрчлөхгүйгээр явуулах. АН-аас жагсаалт бус ерөнхийдөө тойргийг чухалчилж байгаагийн илрэл юм. Тэд тойрогт улстөрд нэр нь цэвэр залуу хүчнүүдээ сойгоод, луугаруудаа жагсаалт руу оруулах бодлого барьж буй бололтой.
Харин МАН-ын хувьд нэр хүнд нь өсөх чиглэлтэй явж буй тул жагсаалтад нэлээд найдлага тавьж байж болох юм. Мөнхүү хар машины тооллогыг давхар гар аргаар тоолно гэдэг санал дээрээ үндэслэн Сонгуулийн хуулийг хэлэлцүүлэхийг шаардаж байгаа.
Сонгуулийн хууль энэ сардаа багтаж батлагдах учиртай. МАН-аас яаравчлуулж, АН-аас батлахаа хүрвэл долоохон хоногийн ажил гэж назгайруулж байгаа нь асар том эрх ашгууд ард явж байгааг илтгэнэ. Уг нь дөрвөн өөр автор бүхий сонгуулийн хуулийг нэгтгэх ажлын хэсэг хэрэгтэй заалтуудыг нь нэг саванд түүж, НЭГ хууль босгож ирэх учиртай. Гэтэл ажил нь яг ямар түвшинд яваа нь өнөө хэр мэдэгдэхгүй байна.
Улстөрийн намуудын эрх ашгийн үүднээс боловсруулагдсан эдгээр дөрвөн хуулийн дундаас чухам ямар хууль босож ирэхийг таамаглахад бэрх. Дөрвөн өөр автор бүхий сонгуулийн хуулийн товч агуулгыг ЭНДдарж уншаарай. Сонгуулийн хуулийг батлаж амжих эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэх өгүүлбэрийн ард үнэндээ МАН, АН хоёрын битүү дайн явж байгаа нь энэ юм.
Ж.Мядагбадам
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН ДЭЭР АСУУСАН САНАЛЫН ДҮН ЮМ БИШҮҮ.ГАРСАН ДҮН НЬ ТЭГЖ Л ХАРАГДААД БАЙНА ДАА.
АН НЭГ ИЙМЭРХҮҮ Л ЮМ ХУДЛАА ШААГААД АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ АЛДААД БАЙГАА ЮМ ДАА ЗАСГААР ТОГЛОДОГ ХУДЛАА ХУЦДАГ БАЙСАНАА БОЛИОД АРД ТҮМНИЙ ОЛОНХИЙН ӨМНӨӨС ХУДЛАА ШААДАГ БОЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ
ОДОО ЯМАР Ч ХАМААГҮЙ АРГААР ГҮРИЙХЭЭС ӨӨР АРГА БАЙХГҮЙ..МУЛТРАХ Л ЮМ БОЛ ИХЭНХ НЬ НӨГӨӨ ГАЗАР ЛУУ…