Хятадад кибер гэмт хэрэгт холбогдсон 900 орчим хүнийг баривчилжээ
Өнгөрсөн сарын сүүлчийн баасан гарагт Хятад улсын нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдэгдэлд тулгуурлан 900 орчим хүнийг нэгэн зэрэг саатуулсан байна. Тэднийг төрөл бүрийн кибер гэмт хэрэгт холбогдуулан сэжиглэж байгаа юм. Уг тусгай ажиллагаа нь энэ оны долоодугаар сараас эхэлсэн бөгөөд Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамныхан анхны бодит үр дүнд сэтгэл хангалуун байгаа аж.
Ажиллагааны үеэр зөвхөн хятад иргэд бус мөн гадаадын иргэд баривчилгаанд хамрагджээ. Чухам ямар улсын иргэд болохыг нь одоогоор зарлаагүй байна. Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яам, тэдний үйлдсэн гэмт үйлдлүүд нь иргэний эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан, олон нийтийн дэг журам болон интернет орчиныг аюулгүй байдалд оруулсан хэмээн мэдэгдээд байна.
URL: