Дуучин Жавхлан гэргийтэйгээ тоглолт хийхээр болжээ
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан тун удахгүй өөрийн эхнэр “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй хамтран “Галтай Монголын Цогтой залуус” нэртэй тоглолтоо хийх гэж байгаа ажээ.
Хөдөө орон нутгийнхандаа өөрийн уран бүтээлээ хүргээд ирсэн тэрбээр Улаанбаатар хотын залуустаа зориулан тоглолтоо хийх гэж буй нь энэ.
Энэхүү тоглолтод гэргийтэйгээ хамтран дуулсан шинэ уран бүтээлүүдээс гадна урлагт хүчин зүтгэж эхэлснээс хойш дуулж эхэлсэн бүх хит дуунуудаа дуулах юм байна. Тоглолтын тов одоогоор гараагүй байгаа бөгөөд тэд хамтарсан шинэ цомгоо гаргасны дараа хийхээр болжээ.
URL: