5-9 настай хүүхдүүдийг торонд зодолдуулж байсан нь илэрлээ
Их Британид дүрэмгүй зодоон зохион байгуулсан хэргийг мөрдөж эхэлжээ. Ийм зодоонд 5-9 насны хүүхдүүдийг оролцуулж байсан юм.
Хүүхдүүд хэрхэн зодолдож байгааг томчуул харж бүр видео бичлэг хийж байжээ. Зодоонд оролцож байгаа хүүхдүүдэд ядаж тусгай малгай эсвэл өөр төрлийн хамгаалалтын хэрэгсэл зүүлгэдэггүй байсан нь тогтоогдоод байна гэж Дэйли Мэйл сонинд бичжээ.
Хүний эрх хамгаалагчид болон эмч нар ийм зодоон явуулсанд дургүйцлээ илэрхийлээд байгаа бөгөөд Британийн эмч нарын холбоо ийм тулааныг хориглохыг шаарджээ. Бокс болон тулааны тусламжтай хүүхдүүд түрэмгий зангаа дарж сурдаг гэх тайлбарыг зохион байгуулагчид нь өгсөн боловч хүүхдүүдийг бялдаржуулахад тус болох спортын олон төрөл байдаг. Гэхдээ тэдгээр нь хүний амь насанд хор хөнөөлгүй төдийгүй дэг журамд сургадаг гэж эмч нарын холбооныхон эсэргүүцэлдээ дурьджээ.
Престон хотноо Гринландс клубт мэргэжлийн зодоонч Найтингейл гэгч хүүхдүүдийг ийнхүү тулалдуулж байсан нь тогтоогдоод байна. Ийм төрлийн тулаан аюулгүй төдийгүй хүүхдүүдийн дунд алдартай болж байгаа хэмээн 28 настай эр нотолж байгаа юм.
Тулаанд оролцож байгаа хүүхдүүдийн эцэг эх нь ийм зодоонд аюул байхгүй гэж үзэж байна. Тэгэх тусмаа тулааны үеэр эмч дэргэд нь байсан гэнэ.
Т.Бүрэн
URL: