М.Анхцэцэг огцом өргөлтөөр 4-р байр эзэлжээ

Катарын Доха хотноо “Qatar Cup” тэмцээн болж өндөрлөжээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн +75 кг жинд ОУХМ М.Анхцэцэг оролцож огцом өргөлтөөр 112 кг-ыг өргөж IV байрт орсон байна.

М.Анхцэцэгийн хувьд 69 кг жинд оролцох байсан ч зохион байгуулагчид энэ жинг цуцалснаар манай тамирчин өөрөөсөө насаар эгч, жингээр илүү тамирчидтай өрсөлдсөн юм.

Тэмцээний сүүлийн оролтын үеэр тэрээр тохойны шөрмөсөө сунгасан тул түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцож чадаагүй байна.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Нэр: Anonymous Огноо: 9 December 2015

Мундаг

Сэтгэгдэл бичих