Эмчийн хэлснийг гүйцэтгэдэг программ бүтээжээ

Тархины зураг авах болон судлах төхөөрөмжид эмчийн ярианы тусламжтайгаар үйлдэл хийх программ бүтээжээ.

Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Нюанс коммуникэйшн” компанийн “Драгон” хэмээн бүтээлийг ашигласнаар эмч нар заавал кноп дарж үйлдэл хийх шаардлагагүй бөгөөд тусгай микрофонд коммандаа хэлэхэд хангалттай аж. Үүний давуу талын тухай Массачусетс мужийн Бурлингтоны компанийн мэргэжилтэн Жим Фланаган “Чиний хэлсэн бүхний компьютер гүйцэтгэнэ. Энэ бол эмнэлгийн салбарт ашиглагдаж байгаа микрофон ашиглан команд гүйцэтгэдэг анхны компьютерт суулгасан программ юм. Үүний засгийн газар дэмжиж ажиллах хэрэгтэй. Бид программаа улам сайжруулснаар зөвхөн рентген зураг авахад үйлдэл хийх биш нарийн мэргэжлийн мэс засалд ашиглах боломжтой” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих