Даши Намдаков Монгол улсын төрийн соёрхол хүртлээ

ОХУ-ын нэрт уран барималч Даши Намдаковт өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээхээр болжээ.

Импрессионизм хэмээх 19-р зууны эцэс 20-р зууны эхэнд үүссэн урлагийн шинэ урсгалаар Монгол хүний ур чадварыг гайхуулж яваа түүнд Төрийн соёрхол хүртээсэн нь нүдээ олсон явдал боллоо. Тэрбээр 2011 онд “Бяцхан Будда” бүтээлээрээ Буриадын Төрийн шагнал хүртсэн байдаг.

Түүний бүтээсэн “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас Монгол Улс руу авчирсан бөгөөд тэрхүү бүтээлийг 6.2 тэрбум төгрөгөөр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ худалдан авсан билээ. Оросын холбооны ерөнхийлөгч В.Путинаас эхлээд тус улсын төрийн томчууд, дэлхийн од жүжигчид, олон улсын урлагын музейд түүний бүтээлүүд хүндтэй байр эзэлж заларч байгаа юм.

Дэлхийд ганц хосгүй энэ бүтээлийг 2012 оны зуны олимпын наадмаар Лондон хотод байршуулсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байсан боловч энэ бүтээл өдгөө Монгол улсынх болсон. Түүний бүтэн нэрийг Дашням гэдэг бөгөөд Дэлхийн урлагын ертөнцийн сонгодог төлөөлөгчийн нэг болоод байна.


URL:

Сэтгэгдэл бичих