Энэ сарын 29-нийг бүх нийтийн амралтын өдөр болгоно
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлахаар болжээ. УИХ-ын чуулганаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж энэ өдөр бүх нийтээр амрахаар болгосон юм.
Тодруулбал, Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 104 жилийн ой энэ жил тохиож байгаа ажээ. Тиймээс эл өдөрт зориулан хүчит бөхийн барилдаан зохион байгуулж, ажлын өдрөөр иргэдийг амраахаар болжээ.
О.Сайхан
URL: