Холбооны нөөцийн сан 400 тэрбум ам.долларын бонд гаргана

АНУ-ын төв банк гурван жилийн хугацаатай, 400 тэрбум ам.долларын бонд гаргахаар болжээ.

Энэ нь дотоод зах зээл рүүгээ шууд бэлэн мөнгө гаргахаас татгалзаж, үүний зэрэгцээ бодлогын хүүг удаан хугацааны турш бага түвшинд барих зорилгоос үүдэлтэй аж.

Ийнхүү урт хугацааны бонд гаргаснаар бизнесийн болон моргейжийн зээлийн хэмжээ нэмэгдэх юм. Гэхдээ энэ тухай мэдээлэл гарсны дараа АНУ болон Азийн орнуудын хувьцааны ханш буурав.

АНУ-ын “Dow Jones” 2.5 хувиар буурчээ. Холбооны нөөцийн сангаас гаргасан мэдэгдэлд “Ийнхүү бонд гаргаж байгаа нь ажиллах хүчний зах зээлийг тогтворжуулж, ажилгүйдлийн түвшинг бууруулахын тулд хийж буй ажил” хэмээн тодорхойлжээ.

Урт хугацааны бонд гаргаснаар үнэхээр Засгийн газрын үнэт цаасны үнэ цэнэ өсч, бодлогын хүү буурах эерэг үр дагавартай. Гэхдээ ажиглагчид 400 тэрбум ам.доллар гэдэг хэтэрхий их мөнгө байгааг онцолж байна.

Холбооны нөөцийн сан өмнө нь АНУ-ын эдийн засгийг тогтворжуулах зорилгоор “QE I”, “QE II” хөтөлбөрийг хэрэгжүүлж, маш их хөрөнгө гаргасан. Гэтэл үр дүн нь одоо болтол харагдахгүй байгааг эдийн засагчид шүүмжилдэг.


URL:

Сэтгэгдэл бичих