Сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй бол УИХ-ыг тараана

Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл өргөн барьсан МАН, АН хоёр зөрүүтэй заалтууд дээр зөвшилцөж чадахгүй байгаа тул сонгуулийг хойшлуулж, Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэж магадгүй гэсэн мэдээллийг Бүлгийн мэдээлэлдээ дурдсан. Уг мэдээлэлтэй холбогдуулж улс төрийн 10 гаруй намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар Сонгуулийн тухай хуулийг яаралтай хэлэлцэхийг шаардаж, УИХ-ын дарга З.Энхболдод хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн талаараа мэдэгдсэн юм.

МАН-ын хэмээх тодотгол-той Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлыг ахапсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Сонгуулийн хуулийг өөрчлөх найман зүйл заалттай төслийг УИХ-д өргөн бариад хоёр сар болж байна. Энэ хугацаанд УИХ Сонгуулийн хуулийг хэлэлцэх асуудлыг дэмжсэн боловч АН-ын бүлгийн хурлаар “Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэн баталсны дараа энэ хуулийг оруулах хэрэгтэй” гэсэн агуулгатай зүйл ярьсан байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийг УИХ-д өргөн бариагуй, хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байгаа. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болсон. Тэнд очсон 10 гаруй улс төрийн намын дарга нар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эсэргүүцсэн. Өргөн бариагүй байхдаа намуудын эсэргүүцэлтэй тулгарсан Улс төрийн намын тухай хуулийн дараа Сонгуулийн хуулийг батлах тухай ярьж байна гэдэг чинь АН-ынхан энэ хуулийг батлахаас цааргалж байна гэсэн үг. Зугтааж, зайлсхийж байгаа юм байна” гэв.

Харин БНН-ын нарийн бичгийн дарга Б.Зоригоо “Монгол Улсад бүртгэлтэй 23 намын 22 нь дэмжчихээд байгаа Сонгуулийн тухай хуулийг яагаад олонхийнх гэж үзэхгүй байгаа юм. Хэрвээ Сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй дараагийн сонгуультай золгох гэж байгаа бол Монголын төрийн эрх мэдлийг хуулийн бус аргаар авах гэж байна шүү. Үүнийгээ хурдан өөрчлөх хэрэгтэй байна. Хэрвээ Сонгуулийн хуулийг явуулахгүй бол УИХ, Засгийн газрыг тараах хүртэл арга хэмжээ авна” гэлээ.

А.АМИНА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: Anonymous Огноо: 9 December 2015

ЗӨВ ШҮҮ ЗАСГИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН НАМ НЭРТЭЙ БҮЛЭГ ДЭЭРЭМЧИДЭЭС САЛАХ ЦАГ БОЛСОН.ДАРХАНЫГ ХАР БҮР ДАМПУУРСАН УЛААН ЛУЙВАРЧИДААС МОНГОЛОО АВАРЧ ХЯТАДЫН ЭРХШЭЭЛЭЭС ГАРГАЯ.

Нэр: Зочин Огноо: 10 December 2015

Хуулийг өөрчлөхгүй гээд байгаа нь нэг л но-той хүчээр өөрчлөхгүй бол орхичих хэрэгтэй харин сонгуулийн дүн хар машинаар гарсны дараа бүх намууд дэмжигч нарынхаа хүчээр бүх саналын хуудсыг элдэв хүчирхийлэл хэрэглэхгүйгээр тоочих хэрэгтэй тэгээд зөрчил илэрвэл 12 оноос хойших бүх сонгууль хууль бус болж үүнийг з/бсан хүмүүс бүгд төрийн эрхийг хууль бусаар авсан гээд шоронд явна.

Нэр: Anonymous Огноо: 11 December 2015

хэн тараах юм та нар чадах уу??? битгий горьд!!!!

Нэр: Anonymous Огноо: 12 December 2015

MAN erkh barij baihdaa songuuliin huuli batalsan odoo yah geed baigaan bitgii zavaaraad baigaarai muuhai shvv

Сэтгэгдэл бичих