Дуучин Б.Амархүүгийн мөрөөдөл
Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүүгийн 150 хувь хүсэж мөрөөддөг нэгэн зүйл байдаг гэнэ. Тэр нь түүхэнд кинонд дүр бүтээх ажээ. Харин дуучин залуугийн 150 хувьтай энэхүү мөрөөдлийг найруулагч Б.Баатар биелүүлж өгөхөөр болсон байна. Тэрбээр “Боловсрол суваг” телевизийн “Кино код” нэвтрүүлгийн хүрээнд бүтээж буй шилийн сайн эрийн тухай өгүүлэх “Ганган Төгс” түүхэн уран сайхны кинонд тоглохоор болжээ. Киноны найруулагчаар Б.Баатар ажиллаж байгаа бөгөөд Б.Амархүүтэй дахин хамтран ажиллах болсондоо тун ч сэтгэл хангалуун байгаа ажээ. Тэд өмнө нь хамтран “Татар ажиллагаа” уран сайхны кинонд ажиллаж байсан билээ. Дуучин Б.Амархүү өмнөх киноныхоо дүрийг чамгүй сайн бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Түүндээ ч урамшсан уу үнэхээр кино урлагт дуунаасаа илүү татагдсан уу ямартаа ч Буриад улсын гавьяат залуу маань шинэ уран бүтээлийнхээ дүрийг ихээхэн нууцалж байгаа гэсэн. Түүнийг түүхэн кинонд ямар дүрээр үлдэх хэрхэн тоглохыг фэнүүд нь шимтэн хүлээж байгаа сурагтай. Ямартай ч дуучин Б.Амархүүгийн 150 хувь хүсч, мөрөөддөг байсан мөрөөдлөө биелүүлж тун удахгүй дэлгэцийн уран бүтээлээр фэнүүдтэйгээ мэндлэх бололтой. tv5
URL: