Үрийн шингэний донор эр 2 жилийн дотор 54 хүүхэд “хийжээ”

http://www.bolod.mn/Upload/news/donor-spermy20000.jpg

Их Британий энэ оны хамгийн шилдэг үрийн шингэний донор тодорчээ. Өөрийн найман хүүхэдтэй, 43 настай Деклан Руни гэдэг эрийн үрийн шингэнээр сүүлийн хоёр жилийн дотор 54 хүүхэд мэндэлсэн гэнэ.

Өдгөө тэрээр өөрийн вэб сайтыг ажиллуулж эхэлжээ. Гэхдээ Деклан нь чанар сайтай үрийн шингэнийхээ төлөө нэг ч фунт авдаггүй, цэвэр хандив буяны үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг. Түүнийг өнгөрсөн жил вэб сайтаа нээх үед үрийн шингэнээр нь нартад аль хэдийн 17 хүү, 14 охин мэндэлсний дээр 15 эмэгтэй жирэмсэлсэн байсан гэнэ. Түүний найман хүүхэд ч дөрвөн өөр ээжээс төржээ.

Декланы хандивын үйлчилгээний нэг онцлог нь цэвэр бас шив шинэхэн бараа нийлүүлдэгт аж. Шив шинээр нь нийлүүлэхийн тулд захиалагч нартаа өөрөө очдог агаад хамгийн холдоо 400 км аялж байжээ. Харин захиалагч тал нь алдарт донорын ирэх буцах зардал, очсон газрын байр хоолны мөнгийг гаргах ёстой гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих