”Монгол газар” компанийн дэд захирлыг шалгаж байна

Байгаль орчинд ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Цэнхэр сумын Орхон багт хууль бусаар алт олборлож байсан “Монгол газар”-ын Бизнесийн хөгжил хариуцсан дэд захирал У.Даш, “Алтан дорнод Монгол”-ын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Бямба нарт  УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт аж ахуйн нэгж, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж Орхон гол ихээхэн хэмжээгээр бохирдоод байгаа.

Байгаль орчинд ноцтой хохирол учруулж, гол мөрөн бохирдуулж буй аж ахуйн нэгжүүд, иргэдийг албадан гаргах ажиллагааг энэ сарын 13-15-нд Архангай аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар зохион байгуулсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих