Жигшүүрт хэрэг С.Зоригийн аллагын эргэн тойронд
Хэвлэлийн хуудаснаа сүүлийн үед Санжаасүрэнгийн Зориг болон тухайн 1996 аас 2000 оны улстөрийн нөхцөл байдлын тухай түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүс ярилцлага өгөх болжээ. Жигшүүрт хэрэг сонины хуудаснаа1998 онд нийтлэгдсэн нийтлэлийг эргэн хүргэж байгаа.Зоригийн гэх хэргийн учгийг тайлах гэж байгаа гэх сонгуулийн шоу юу эсвэл улстөрийн бас нэгэн хожоо харсан явдал уу болгох гээд байна уу гэсэн хардлага олон нийтэд байна. Энэ асуултанд хариулж чадахгүй ч тухайн үеийн шарласан хэвлэлийн хуудсан үйл явдал хэрхэн үлдсэнийг таньд эргээд нэг сануулая.
Жигшүүрт хэрэг
С.Зоригийн аллагын эргэн тойронд
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарахын өмнө улс төрийн нөхцөл байдал ямар байсныг эргэн саная
1998 оны дөрөвдүгээр сарын 20-доор М.Энхсайханы Засгийн газар огцорлоо. С.Зоригийн Ерөнхий сайд болон Засгийн газрын үйл аж:иллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан гэдгийг тухайн үеийн улс төрийнхөн бүгд мэднэ. Энэ бол ил байсан зүлй. Засгийн газрыг огцруулах, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох хуулийн төслийг батлуулахап С.Зориг болон түүний фракц их идэвхтэй оролцсон юм. М.Энхсайханд энэ нь таалагдаж байсангүй. Үүнээс хойш нөлөөлөл багатай байсан С.Зоригийн фракц лидерийнх нь нөлөөлөл үлэмж нэмэгдэж, Ц.Элбэгдоржийн танхимд дор хаяж хоёр суудал авах боломжтой болов.
1998 оны тавдугаар сард С.Зориг Дэд бүтцийн сайдаар томилогдов. Энэ суудал түүнд тийм ч хялбар оногдсонгүй. Эвслийн бүлгийн хурлаар Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийн хамтран зүтгэгч Д.Баттулгыг дэвшүүлсэн боловч УИХ-ын хуралдаанаар унажээ. С.Зоригийг олонхийн саналаар сайд болсонд эвслийнхэн тийм ч дуртай хүлээж авсангүй. Мөн С.Зоригийн франкцын нэр дээр Д.Энхбаатар Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн ч олонхийн бүлгийн хурал дээрээс унажээ.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн С.Зоригийн франкцаас нэр дэвших магадлалтай дараагийн хүн нь УИХ-ын гишүүн М.Чимэдцэрэн байсан боловч харамсалтайгаар осолдон нас барсан байна.
1998 оны зургадугаар сард Ц.Элбэгдоржийн Засгийн газар цаашид өөрийнх нь оршин тогтнолд нөлөөлсөн 80 дугаар тогтоол гэгчийг гаргав.Сэргээн босголт банкийг Голомт банктай нийлүүлэх тухай шийдвэрийг гаргахад С.Зориг Германд байлаа.
1998 оны долдугаар сарын сүүлээр УИХ-ын чуулган Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал хураан Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорчээ. Эл үйл ажиллагаанд 4 дүгээр сараас хойш зохион байгуулалтанд орсон М.Энхсайханыг дэмжигч До.Ганболд тэргүүтэй “хөдөөгийн” гэсэн фракц нэн идэвхтэй оролцжээ.Ингэснээр эвслийн дотоод зөрчил хурцдаж, дараачийн Засгийн газар бүрдүүлэх туйлын төвөгтэй болов.
Эвслийн дотоод зөрчил даамжирч, Ерөнхий сайдын суудал дээр ам хэлээ ололцохгүй байдал үүссэн нь Ц.Элбэгдоржид 4 сар гаруй Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх таатай боломж нээв.
Да.Ганболдыг 6 удаа нэр дэвшүүлэн Ерөнхийлөгч буцаасны улмаас эвслийн удирдлага Ерөнхийлөгчийн дунд зөрчил үүсэв. 1998 оны 7-9 сарын энэ үед С.Зоригийг Ерөнхий сайд болох бодит кандидат гэж хэн ч тооцохгүй байлаа.
1998 оны 9дүгээр сард Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч зөвшөөрсөн боловч УИХ-ын чуулганаар ганцхан саналаар унажээ. Үүссэн мухардмал байдалд эвслийн доторх бүлэглэлүүд зөвшилцөхийг урьтал болголгүй харин ч дотоод зөрчил нь хурцадсаар байлаа. Да.Ганболдын гэгдэх хуучин МҮДН-ын франц байр сууриа алдахгүйн тулд автын зөрчлөөр эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан Г.Ганхуягийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Ерөнхийлөгч татгалзсанаар асуудал мухардав.
Үүсэн нөхцөлд байдалд С.Зориг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн мухардмал байдлаас гарч болох кандидат яах аргагүй мөн байсан боловч эвслийн удирдлага “С.Зориг л биш бол илжиг ч байсан яахав” гэдэг муйхар зарчмыг баримтлан Ерөнхийлөгч буцаахыг нь мэдсээр байж Бат-Үүлийг Ерөнхий сайдад дэвшүүлж үзэв. Эвслийн лидерүүд С.Зоригт “аллергитэй” байсан нь аль 1990 ээд оны ардчилсан хувьсгалын түүхээс үүдэлтэй бөгөөд тус бүртээ түүнийг багадаа нэг удаа “гол гаргаж” байсан удаатай гэдэг.
1999 оны 113,114 дугаар
URL: