Малчин хос хятадад хурц хараа шалгах шоунд оролцлоо

Хятадын төв телевизээс зохион байгуулсан “Impossible Challenge” шоу тэмцээнд Төв аймгийн Лүн сумын малчин Бат-Эрдэнэ гэргий Өлзиймаагийн хамт хурц хараагаа шалгуулах төрлөөр оролцсон байна.

Шоу зохион бахйгуулагчид өнгөрсөн зун монголд ирж алсын хараа сайтай хүмүүсийг эрэн эднийхийг олоод Бээжинд болох ер бусын чадвартай хүмүүсийн шоунд оролцохыг урьжээ.

Шоу тэмцээний дүрмээр бол хосууд хоёр км-ийн цаана байгаа хүний зогсч, сууж байгаа хэлбэр төрхийг олж харан үзүүлэх юм байна. Тэмцээн зохион байгуулагчид хоёр км-ийн алсад зогсоод Ушу-гийн янз бүрийн  байрлал харуулж, Батчулуун түүнийг хараад дууриахад түүнээс нэг км-ийн зайд байгаа эхнэр нь бас дууриан харуулсан байна.

Энэ үеэр ямар ч дуран, өсгөдөг шил ашиглах ёсгүй.  Малчдын харахад бэрхшээл учруулах гэж Ушу-гийн үзүүлбэр хийж байгаа хүн нь цэргийн хээрийн хувцас өмссөн ч энэ нь малчдын хараанд нөлөөлсөнгүй бүхий л байрлалыг зөв таажээ.

Шоу зохион байгуулагчид монгол малчдыг ёстой бүргэдийн нүдтэй хүмүүс гэж үнэлсэн байна. Батчулуун, Өлзиймаа хоёр энэ шоуны “”Хурц хараа” төрөлд тэргүүн байр эзэлсэн бол нийлбэр дүнгээрээ зургадугаар байрт шалгарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих