Э.Бат-Үүл “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг хувьчлахаар эртнээс бэлтгэж байжээ
Хотын удирдлагууд ирэх онд 692.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвтөө тусгасан. Энэ нь өнгөрсөн жилээс 164 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт юм. Харин энэ орлогын дийлэнх хувийг татвар, торгууль, өмч хувьчлал зэргээс бүрдүүлэхээр төсөөлжээ.
Мөн “Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг Өмч хувьчлалаас улсын төсөвт 170 тэрбум төгрөг төвлөрүүлнэ” хэмээн хэлсэн нь бий. Зөвхөн энэ баримтаас үзэхэд улсын хийгээд Улаанбаатарын удирдагчид төрийн өмчийг хувьчлах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Зөвхөн нийслэлийн өмчөөс л гэхэд ирэх онд 20 объектыг хөрөнгө чинээтэй хүмүүсийн мэдэлд шилжүүлэх юм.
Нээлттэй дуудлага худалдаагаар оруулах нийслэлийн өмчийн урт жагсаалтад “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн барилга, газрын хамт дээгүүр байр эзэлж буй. Харин энэ байдал ирээдүйдээ санаа зовнидог олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Учир нь тус төвд одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 121 сургуулийн 1500 орчим хүүхэд үнэ төлбөргүйгээр суралцаж байгаа юм.
Маш товчхондоо төрийн үйлчилгээний тус байгууллага үйл ажиллагааны чиглэлээ алдаагүй хэвээр байгаа гэсэн үг. Гэтэл манай хотын удирдлагууд энэ байгуулагын оронд цүнхтэй мөнгө хэрэгтэй гэж үзсэн шийдвэртээ итгэл төгс хэвээр байгаа нь үнэнийг хэлэхэд гайхмаар зүйл болж байна. Цаашлаад олон улсын төвшинд орчин цагийн хэллэгээр “Онигоо” болж ч магадгүй байдал үүсэв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Африкийн ихэс дээдэс шиг юу зүүчих ээ вэ. хэ хэ хэ
Тэнгис кинотеатрыг яг жилийн өмнө нэн цагаан толгойт хувьчилж гишүүн Г.Батхүү сү Батболд хоёр 50/50 гэсэн харьцаагаар маш хямдхан нийслэлийн өмчөөс худалдаж аваа биз дээ. Гахйнууд цадахаа мэдэхгүй юм аа
БАтхүү сү хоёр өөр өөр нам атлаа түрийвч нь нэг гэж үнэн байжээ. Скайтел компанийг мөн солонгосчуудаас дарамталж байж энэ 2 авсэн гэдэг вм билээ. Тэнгисийг бол маш хямд нийслэлийн өмчөөс худалдаж авч өөрсдтййн болгосон, Энд цагаан толгойт оролцсон байж таараа. Шалгах хэрэгтэй
цагаан толгойтоо боль доо одоо нийслэлийн өмчийг танай намынхан луйвраар аваад дуусах нь тэгээд бас ардын намынхантай түрийвч нэг. ээлжилж төрд гардаг болохоор хэн хэндээ ашигтай хувилбарыг сонгож ард түмнээ хуурдаг айн.