Ш.Түвдэндоржийг бүлгийн дэд даргаар дахин томиллоо
Ардчилсан намынхан Ш.Түвдэндоржид дахин нэг удаа боломж олгохоор шийдэж түүнийг УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар дахин томилсон байна. Намын бодлогоос зөрж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад дур мэдэн өөрийн нэрээ дэвшүүлсэн хэрэгт бангадуулж тэрээр дээрх албан тушаалаас өнгөрсөн аравдугаар сард чөлөөлөгдсөн. Харин намынхан нь удаан хугацаанд тунгаасны эцэст намынхаа төлөө олон жилийн турш тууштай зүтгэсэн гавьяаг үнэлж улмаар өршөөл үзүүлэн бүлгийн дэд даргаар дахин сонгосон бололтой.
Д.ЖАРГАЛ
URL: