Портер нүүрсний үнэ 40 мянган төгрөгөөр нэмэгджээ
Ойрын өдрүүдэд хөдөө орон нутгаар цас унаж хүйтний эрч эрс чангарсан. Утаагүй зуух хэрэгжүүлэх төслийн хүрээнд нийслэлийн Баянгол дүүргийн 14 хороонд хязгаарлалтын бүс тогтоож, түүхий нүүрс зарахгүй байх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбоотойгоор нүүрсний үнэ тэнгэрт хаджээ. Иргэд нүүрс авахдаа ихэвчлэн ”Түшиг”, “Хангай” захыг зорьдог ч хамгийн хямд нь “Цайз” зах юм байна. Тэгвэл тус захын нүүрс зардаг цэгүүдэд жижиг шуудай нүүрс 1300 төгрөгөөр зарагдаж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 200 төгрөгөөр нэмэгджээ.
Харин портер нүүрс 180-250 мянган төгрөгт хүрсэн байна. Налайхын нүүрс үнэд орсон учраас, иргэд ихэвчлэн Алагтолгойн нүүрс авч байгаа талаар нүүрс борлуулагчид хэлж байлаа. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт 140 мянга байсан нүүрсний үнэ 40-80 мянгаар нэмэгдсэн нь үнийн хөөрөгдөл гэж иргэд үзэж бухимдаж байгаа аж.
Б.Өнөр
URL: