Хүүхэд зодож буй тогоочоос гадна бичлэг хийж байсан багшид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Дундговь аймгийн ажиллагаа явуулдаг “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт туслах багшийн үүрэг гүйцэтгэж байсан тогооч нялх хүүхдийг тамлан зовоож, хоол идсэнгүй хэмээн зодож зандчиж буй бичлэг олон нийтэд цацагдсан билээ.

Тус бичлэгийг багшаар ажиллаж байсан нэгэн эмэгтэй cap гаруйн өмнө хийсэн ч өөрөө ажиллаж байсан учраас олон нийтэд дэлгээгүй аж. Харин өөрөө ажлаас халагдсаны дараа уг бичлэгийг эцэг, эхэд нь өгч, асуудал үүсчээ.

Хүүхдийг харгис хэрцгий тамлаж буй уг тогоочийн хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд мөн бичлэг хийсэн багшид ч хэрэг үүсгэсэн байна. Энэ талаар Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ УИХ-ын гишүүн Г.Уянгад мэдээлжээ. Хүүхдийг үзүүлэхээр аав ээжтэй нь хот руу явуулсан бөгөөд зодуулсан бяцхан хүү татаж унах шинж тэмдэг илрэх болсон аж.

УИХ-ын гишүүн Г.Уянга дахин ийм асуудал үүсгэхгүй байхад анхаарах, бүх цэцэрлэгийг камержуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Л.Гантөмөр сайдад уламжлах юм байна.

Мөн хүүхэд зодсон хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар мэдээлж байхыг Засаг даргад сануулжээ.


URL:

Нэр: зочин Огноо: 8 December 2015

Унэн юм баримтаар харагдана,..ил тод баримт хийсэн хунийг буруутгаад бвал энэ мэтээр хэдэн ч хуухдийн эруул мэнд хохирох юм билээ,..хуулийнхан энэн дээр нухацтай харах хэрэгтэй,..

Нэр: Байгаль хамгаалагч Огноо: 9 December 2015

Монголын төлөө цохилох зүрхтэй Сайханбилэг Баярцогт Батцогт Ж.Энхбаяр Бямбацогт Тэмүүжин гээд сайхан залуучууд идэр насныхнаа битгий инэж доромжилж байгаач. Ерөнхийлөгч байсан хүн өглөө босоод хор найруулж өдөр бүр өөрөөрөө шоу хийж одоо бүр шадар сайд болно гээд явж байгааг өөр өнцгөөс хараач хүмүүсээ. Тэр Дорлигжав Оюунбаатар гэсэн мундаг хуульч нар чинь зүгээр л баг зүүгээд 2 битгий хэл 20 талд ажиллаж байна шүү дээ. Үр хүүхдэдээ бид нар ямар л төр, улс хүлээлгэн өгөх гэж байна даа.

Сэтгэгдэл бичих