Шатахууны үнэ 280 төгрөгөөр буурлаа

Шатахууны үнийг бууруулах үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн.

Энэ дагуу өнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 5-нд Увс аймагт шатахууны үнэ 280 төгрөгөөр буурлаа.

Өөрөөр хэлбэл, АИ92 автобензин 1940 төгрөгөөс 1660 болж 280 төгрөгөөр буурав. Энэхүү бууралтад нөлөөлсөн хүчин зүйл бий.

Өнгөрсөн сарын 9-нд Засгийн газрын 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн төвийн бүсээр ялгавартай тогтоосон юм. Энэ нь шатахууны үнэ буурах хөшүүрэг болсон аж.

Увс аймгийнхан ОХУ–ын Роснефть компанийн Абаза дахь агуулахаас автомашинаар Хандгайт боомтоор шатахуунаа тээвэрлэдэг байна.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих