Их наран чиглэлийн автобус шатжээ

Дөнгөж сая “Сутайн буянт” компанийн Их наран чиглэлийн автобус зорчигч тээвэрлэж явах үедээ доголдож, улмаар шатсан хэрэг гарчээ.
Өнгөрсөн долоо хоногт мөн л тус компанийн автобус буудал дээр зогсож байсан 9 хүнийг дайрч, нэг хүний аминд хүрсэн хэрэг гарсан юм. Мөн нийтийн тээвэртэй холбоотой хэд хэдэн ноцтой осол гарсан билээ.

Эндээс харахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал манай улсад том асуудал болжээ. Монголд орж ирж байгаа автобусны чанар муу. Хуучин, элэгдэл хорогдлын улмаас техникийн асуудалтай байдаг нь осол гарах нэг шалтгаан болдог. Мөн өвлийн улиралд хотын зам гулгаа ихтэй байдаг нь олон осол ар араасаа гарах шалтгаан болдог юм.

Т.Бэх


URL:

Сэтгэгдэл бичих