С.Жавхлан : Эх нутгаа зарсан этгээдүүдийг хойч үеийнхэн үеийн үед жигшин, зэвүүцнэ

Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан “Түмний тулганы гал бадраах ёслол” гэгч арга хэмжээг орон даяар зохион байгуулж буй билээ.

Одоогоор нийт зургаан аймагт өөрийн арга хэмжээг зохион байгуулаад буй агаад тун удахгүй Өмнөговь аймагт ээлжит тоглолт, гал бадраах ёслолоо зохион байгуулах юм байна.

Энэ удаагийнх нь арга хэмжээ Оюу Толгой, Таван Толгой оршдог нутагт болж буйгаас ч тэр үү эх оронч, дайчин агуулгатай байх болно гэж дуучин маань төлөвлөж буй аж.

Мөн тэрээр  Оюу Толгойн ордын талаар үзэл бодлоо сэтгүүлчидтэй хуваалцахдаа :
” Эх нутгаа зарсан тэр нөхдүүд үе үеийнхний хараалыг идэх болно.
Тэднийг хойч үеийнхэн жигшин зэвүүцэх нь гарцаагүй.  Германчуудтай ярихаар А.Гитлерийн тухай ярих их дургүй байдаг.
Битгий тэр тухай ярь, хар энергитэй гээд их цээрлэдэг.
Түүн лугаа энэ Оюу Толгойг зарсан нөхдүүд ч хар энергитэй хүмүүсийн дурсамжинд үлдэнэ.

Эх орныхоо толгойг зарсан энэ нөхдүүдийн өөрсдийнх нь толгойг ч удахгүй тэр гадаадынхан нь ухах биз дээ” хэмээн өгүүлжээ.

Оюу Толгойн гэх гэрээг тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр “Би толгойгоороо хариуцна” хэмээн амалж, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нар биечлэн гэрээнд гарын үсэг зуран, ажил болгосон билээ.

Б.Сангажав


URL:

Сэтгэгдэл бичих