Дээд шүүхээс гурван асуудлаар мэдээлэл хийв

Дээд шүүхээс өнөөдөр сэтгүүлчдэд гурван асуудлаар мэдээлэл хийлээ.

Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажилллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүхээс хэрхэн хэрэгжүүлсэн талаар Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг ярив.

Мөн тус хуулийн 4-дүгээр зүйлийн 4,1,4.2- дахь заасны дагуу ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлсэн талаарх мэдээллийг шүүгч Д.Ганзориг өгч, тус хуулийн 5-дугаар зүйл буюу ялаас өршөөн хасах, 7-дугаар зүйл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон талаарх мэдээллийг талаар шүүгч Б.Батцэрэн ярьсан бол Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын Ассамблейн 14-дэх удаагийн чуулганд оролцоод ирсэн талаараа шүүгч Ч.Хосбаяр мэдээлэл өгч, саяхан батлагдсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх мэдээллийг Ажлын хэсэгт орж ажилласан шүүгч Б.Батцэрэн танилцуулж, тайлбар хийлээ.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих