Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: 25 хүрэхээсээ өмнө Ёкозүна болно

Мэргэжлийн сүмо бөхийн шинэ арслан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ арваннэгдүгээр сарын 29-нд 24 нас хүрсэн билээ. Төрсөн өдрөө тэмдэглэсэн залуу арслан маань ирэх жилийн зорилгоо сэтгүүлчдэд сонирхуулсан байна.

Түүний хувьд 25 нас хүрэхээсээ өмнө ёкозүна болох хүсэлтэй аж. Дараа жилийн зургаан башё түүний хувьд ёкозүна цолонд хүрэх томоохон шалгуур болох бөгөөд анхны түрүүгээ авсан түүнд дараалан түрүүлэх нь хамгийн том зорилго юм. Сүүлийн хоёр тэмцээнд тэрбээр өвдөгний гэмтлээс болоод сайн барилдаж чадаагүй юм.

Тэрүнофүжи өвдөгний гэмтлийнхээ талаар “Бүрэн эдгээгүй ч гэсэн бага зэрэг сайжирч байна. Эмчилгээгээ бэлтгэлтэй сайн зохицуулж чадвал санаа зоволтгүй” хэмээн ярьсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих