Заг хүйтэн /гонорей/
Заг хүйтэн нь бэлгийн замаар дамжих олон төрлийн халдвараас хамгийн анх гарч ирсэн өвчин гэж үздэг. 3500 жилийн өмнө энэ өвчний шинж тэмдгийг тодорхойлон бичсэн байдаг. 1879 онд Алберт Нейссер (Albert Neisser) энэ өвчнийг үүсгэгч нян гонококкийг (gonococcus – Neisseria gonorrhoeae) илрүүлсэн.
Энэ өвчний халдвартай эрэгтэй хүнд шээхэд нь халуун оргих, өвдөж хорсох, шар ногоон өнгөтэй ялгадас гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг бол эмэгтэй хүнд тодорхой шинж тэмдэг илрэхгүйгээр бэлгийн замаар дамждаг өвчин юм. Заг хүйтэн нь дайны үед их тохиолддог байжээ. Цэргүүд болон тэдэнтэй холбогддог биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн дунд маш хурдан тархсан байна. ХХ зуунд дэлхийн 2-р дайны үед заг хүйтэн тахал шиг тархаж, дайны үеийн маш ноцтой асуудлын нэг болж байсан байна. Заг хүйтний эмчилгээнд пенициллиныг хэрэглэх болсноор энэ өвчний тархалт 1950-аад онд буурсан.
Тухайн үед нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд энэ өвчин бараг бүрэн устах юм байна гэж боджээ. Гэтэл заг хүйтэн дахин дэлгэрчээ. Ийнхүү дахин дэлгэрэх болсны нэг шалтгаан нь бэлгэвчний оронд жирэмслэлтээс хамгаалах янз бүрийн шинэ эмийг хэрэглэх болсон явдал юм. Эдгээр эм нь зөвхөн жирэмслэхээс л хамгаалахаас бус бэлгэвчтэй адил бэлгийн замын элдэв халдвараас сэргийлж чадахгүй учраас ялангуяа эмэгтэйчүүд нэлээд халдварт өртсөн ажээ.
Шинж тэмдэг
Заг хүйтэн нь ихэнх тохиолдолд үтрээгээр бэлгийн хавьтал хийх үед халдварладаг. Заг хүйтний үүсгэгч гонококк нь эрэгтэйчүүдийн шээсний сувагт орж, гонококкийн гаралтай шээсний сувгийн үрэвсэл үүсгэнэ. Цусны цагаан эсүүд уг нянг устгахыг оролдох боловч удалгүй нянгууд тус саадыг давж гарна. Ихэнх тохиолдолд халдвар авснаас 5-7 хоногийн дараа шинж тэмдэг илрэх боловч заримдаа халдвар авсан эхний өдөр, эсвэл бүр 14 хоногийн дараа ч илэрч болно.
Эхэндээ шингэвтэр, салслаг ялгадас шээсний сүвнээс гарна. Нэг өдрийн дараа арай өтгөн цагаан, шаргалдуу туяатай эсвэл шар ногоон өнгөтэй ялгадас гарна. Энэ нь идээт ялгадастай төстэй байна. Шээсний сүвийн эргэн тойрон бага зэрэг хавдаж болно. Халдвартай эрэгтэйч үүдийн тал орчим хувийнх нь бэлэг эрхтэн шээхэд хорсож өвддөг байна. Шээс нь идээ, цусны хольцтой байж болох ба зарим тохиолдолд цавины булчирхай томорч, хөндүүрлэнэ.
Эрэгтэйчүүдэд заг хүйтний шинж тэмдэг хурц мэдрэгдэж байнга өвдөлттэй байдаг учраас тэд яаралтай эмчлүүлж хурдан эдгэрдэг. Эмчлүүлэлгүй удвал өвчин шээсний сувгаар дамжин түрүү булчирхай, үрийн цэврүү, давсаг, төмс өгний дайвар зэргийг үрэвсүүлнэ. Шээхэд өвддөг нь улам даамжирч, шодой бүхэлдээ өвдөх болно. Дараа нь өвчин бусад эрхтэнд тархаж, өвчний эрт үеийн шинж тэмдгүүд арилна. Хэрвээ заг хүйтний улмаас үүссэн төмс өгний дайврын үрэвслийг эмчлэхгүй орхивол төмсөг үрэвсэж, түүний эд эсэд нөлөөлөн, үргүйдэлд хүрч болно.
Эрэгтэйчүүдэд заг хүйтэн нь ямар ч шинж тэмдэггүй явагдаж болох боловч ийм тохиолдол маш ховор. Харин үүний эсрэгээр заг хүйтний халдвар авсан эмэгтэйчүүдийн ойролцоогоор 60-80 хувьд нь өвчний эхэн үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Олон эмэгтэйчүүд бэлгийн хавьталд орсон хүн нь өвчин авсан тухай хэлтэл өөрсдийгөө халдвартай гэдгээ мэддэгг үй байна. Тиймээс заг хүйтний халдвар авснаа мэдсэн эрэгтэйчүүд өөрсдийн бэлгийн хосдоо мэдэгдэж байх нь маш чухал.
Заг хүйтний халдвар эмэгтэй хүний умайн хүзүүнд дамжина. Идээрхэг ялгадас гарах боловч хэмжээний хувь маш бага, үл мэдэгдэм байна. Өвчний шинж тэмдэг илэрч эхлэх үед ялгадас нь шар ногоон өнгөтэй болж, бэлгийн их, бага уруулыг загатнуулж хорсгоно. Гэхдээ бүр хүнд хэлбэртэй биш. Заг хүйтний үед бэлэг эрхтнээс гарах ялгадас нь хэвийн үед ялгардаг үтрээний шүүрэлтэй, эсвэл үтрээний үрэвслийн үед гардаг ялгадастай андуурагдахаарг үй. Учир нь хэвийн үе дэх үтрээний шүүрэл нь салслаг, цайвар өнгөтэй, загатнуулдаггүй бол үтрээний үрэвслийн үед гарах ялгадас нь цагаан өнгөтэй байдаг байна. Умайн хүзүү нь халдварын анхдагч байршил болох бөгөөд даамжирсаар шээсний сувгийн үрэвсэл үүсгэж шээхэд халуу оргиж өвдөх шинж тэмдэг илэрнэ.
Эмчлүүлээгүй тохиолдолд бартолины булчирхай халдварт өртөж, зарим тохиолдолд үрэвсэж томрон, идээ ялгарна. Түүнчлэн халдвар биений юмны болон үтрээнээс ялгарч байгаа ялгадсаар дамжин хошногоны амсар, шулуун гэдэс зэрэгт тархана.
Заг хүйтний нянгийн халдвартай бараг бүх эмэгтэйд эрт үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүй учраас эмчлүүлэхг үй явсаар маш ноцтой үр дагаварт хүрдэг. Эмчилгээ хийлгээгүй, халдвартай эмэгтэйчүүдийн 20 орчим хувьд нь заг хүйтний үүсгэгч нь ихэнхдээ биений юмны мөчлөгийн үед умай уруу өгсөж халдварладаг. Тэндээс цаашлан умайн гуурсан хоолойд дамжин үрэвсэл үүсгэдэг.
Улмаар эд эсүүд нь үрэвсэж, хөөж хавдан бага аарцгийн үрэвсэлт өвчнийг үүсгэнэ. Бага аарцгийн үрэвсэлт өвчин нь заг хүйтнээс өөр бусад шалтгаанаар мөн үүсэж болно. Гол шинж тэмдэг нь хэвлийн доод хэсгээр өвдөх, зарим тохиолдолд биений юмны мөчлөг алдагдах эсвэл биений юм өвдөлттэй ирнэ. Умайн гуурсан хоолойн үрэвслийг эмчлүүлээгүй тохиолдолд наалдац үүсэн эмэгтэйд үргүйдэл бий болох магадлалтай.
Эмэгтэйн үргүйдлийн нийтлэг шалтгааны нэг нь заг хүйтнийг эмчлүүлэхг үй архагшуулах явдал юм. Хэрвээ умайн гуурсан хоолойд хэсэгчлэн наалдац үүссэн байвал эр бэлгийн эс түүнд хүрч чадах боловч харин үр тогтсон өндгөн эс гуурсан хоолойгоор дамжин умайд орох боломжгүй учраас умайн гадуурх жирэмслэлт болох тул аюултай. Бэлэг эрхтнээс гадна заг хүйтний халдвар илрэх гурван өөр байршил байдаг:
- Ам, залгиур хоолой
- Хошногоны амсар, шулуун гэдэс
- Нүд
Заг хүйтний халдвартай эрэгтэйд бэлгийн таашаал өгөх зорилгоор шодойг уруул хэлээрээ оролдох үед (өөрөөр хэлбэл, амаар бэлгийн хавьтал үйлдэхэд) гонококк залгиур хоолой руу халдварлана. Харин эмэгтэйн бэлэг эрхтнийг амаараа оролдох үед заг хүйтний халдвар авах нь дээрх тохиолдлоос арай бага байдаг. Хааяа хосууд уруул амаараа үнсэлцэхэд халдвар дамжих нь тохиолдоно. Ийм халдвар нь ямар нэг тодорхой шинж тэмдэггүй байх боловч хамгийн нийтлэг илрэх нэгэн шинж бол хоолой өвдөх юм.
Шулуун гэдэсний заг хүйтэн нь шулуун гэдсээр бэлгийн хавьтал үйлдэхэд халдварлах бөгөөд эмэгтэй, эрэгтэй хүний аль алинд нь илэрнэ. Гэхдээ гомосекс эрэгтэйд илүү нийтлэг тохиолддог. Шулуун гэдэснээс ямар нэг ялгадас гарах, загатнах гэх мэт шинж тэмдэг илэрч болох боловч ихэнхдээ ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байх нь бий. Заг хүйтэн мөн нүдэнд халдварлаж болно. Энэ нь томчуудад маш ховор тохиолддог. Хэрвээ заг хүйтний халдвартай хүн бэлэг эрхтнээ гараараа оролдоод дараа нь нүдээ гараараа нухахад нян агуулсан идээ нүдэнд дамждаг байна.
Харин энэ нь нярай хүүхдэд элбэг тохиолдоно. Хүүхэд эхээс төрөх үед эхийн умайн хүзүүнээс нярайн нүдэнд халдвар дамжих магадлалтай тул төрм өгц нь нүдэнд нь альбуцид, эсвэл эритромицин дусаадаг. Хэрвээ заг хүйтэн нүдэнд халдварласныг эмчлэлгүй орхивол хэдхэн өдрийн дотор нүд хавдаж, өвдөн, идээтэй нуух гарна. Антибиотик гарахаас өмнө нүдэнд заг хүйтний халдвар орсноос сохрох явдал тохиолддог байжээ.
Оношилгоо
Эрэгтэй хүний шээсний сувгаас арчдас авч, тусгай орчинд ургуулан нянг илрүүлж оношилно. Залгиурт халдварласан байгааг тогтоохдоо залгиураас арчдас авч ургуулна. Хэрвээ шулуун гэдсээр халдвар авсан байж магадгүй хэмээн өөрийгөө сэжиглэж байгаа хүн эмчид үүнийгээ шууд хэлэх хэрэгтэй. Эмч шулуун гэдэснээс арчдас авахыг тэр бүр санадаггүй.
Эмэгтэй хүний умайн хүзүүнээс арчдас авч ургуулна. Хэвлийгээр дарж үзэхэд умайн гуурсан хоолойн үрэвслийн улмаас хөндүүр эмзэглэлтэй байж болно. Залгиур хоолой болон шулуун гэдсээр авсан байж болзошгүй тохиолдолд тухайн хэсгүүдээс арчдас авахыг эмчээсээ хүсэх хэрэгтэй.
Сексмн
URL: