Үүлэн дээр орших газар

549x366xUnkai-Terrace3.jpg.pagespeed.ic.IKL0mQ7Eaj

Японы Хоккайдо арлын Томаму рашаан сувиллын газарт байдаг Ункайн дэвсэг бол уулын дээд оргилд,  үүлний дээр байдаг хосгүй газар юм. Эндээс хөвөн цагаан үүлний сэтгэл булаам дүр төрхийг харах боломж жуулчдад олддог.

Ункайн (японоос орчуулвал “үүлэн тэнгис”гэсэн үг юм) энэ хосгүй үзэгдэл нь Томаму хотхоны рашаан сувиллын газарт жуулчдыг татсаар олон жил болж байгаа аж. Энэ нутгийн байгалийн халуун рашаан хийгээд шөнө нь өдөр болж хоромхон хувирдаг хэдхэн цагийн хугацаан дахь температурын ялгаа нь уулархаг нутгийн дээр цав цагаан үүл үүсгэдэг ч, энэ хосгүй үзэгдлийг цөөхөн хүн л харсан юм.

Энэ байдлыг сонирхон харахын тулд жуулчид өглөөгүүр уул руу Ункайн дэвсэгт авирч гардаг байна. Жуулчид есдүгээр сарын сүүлч хүртэл зуны саруудад л энд ирж болох бөгөөд энэ хугацаанд үүлэн тэнгисийг цаг хугацааны барагцаалвал дөчин хувьд нь л ажиглан харж болно.

550x366xUnkai-Terrace4.jpg.pagespeed.ic.ryPHll7ujF 550x367xUnkai-Terrace.jpg.pagespeed.ic.88ZTiFcMxP 550x413xUnkai-Terrace5.jpg.pagespeed.ic.3hVA6e7fO0 322508,xcitefun-unkai-terrace-2main


URL:

Сэтгэгдэл бичих