Эрх чөлөөний хөшөөний дүр Араб эмэгтэй байжээ
Эрх чөлөөний хөшөөний талаархи ийм мэдээллийг АНУ-ын Смитсонов институт дэлгэлээ. Иргэний дайн тулаан үргэлжилж буй Сири зэрэг Ойрхи Дорнодын орнуудаас Европыг чиглэх дүрвэгсдийн урсгал нэмэгдэх болсон энэ үед ийм мэдээлэл зарим хүмүүсийн хувьд хачирхалтай санагдаж мэдэх юм.
Харин энэ үед тэрээр эрх чөлөөний хөшөөг бүтээх санаагаа олсон байна. Уг хөшөө эмэгтэй хүнийг дүрсэлсэн хэдий ч, чухам ямар эмэгтэйг дуурайлган хийсэн нь эдүгээг хүртэл тодорхой бус байв. Харин судлаачид тэнгис, далайг гатлан АНУ-д хүрсэн ардчилал, эрх чөлөөний бэлгэдэл болох Нью-Йорк хотын “Эрх чөлөөний хөшөө”-г Суэцийн сувгийг хамгаалах зорилготой барилгын төслөөс санаа авч бүтээсэн гэж үздэг байна.
1869 онд Египетийн Засгийн газар Суэцийн сувагт гэрэлт цамхаг барих хүсэлтийг ирүүлэх үед Бартольди нөмрөг өмсч, бамбар барьсан асар том эмэгтэй хүний хөшөөг хөдөөгийн араб эмэгтэйгээс үлгэрлэн загварыг нь гаргаж, түүнийгээ “Египет Азид гэрэл гэрээ авчирна” хэмээн нэрлэж байжээ. Харин Франц улс эрх чөлөөний бэлгэдэл болсон хөшөөг АНУ-д бэлэглэхээр болох тухайн үед уран барималч эрд хоёр дахь боломж гарч ирсэн аж. Улмаар уг хөшөөг бүтээх үедээ тухайн араб эмэгтэйгээс загварласан хөшөөгөө асар том хэмжээтэй болгон өөрчилж бүтээсэн гэдгийг холбогдох судлаачид хэлж байгаа юм. Эрх чөлөөний хөшөөний талаар ном бичиж байсан Бэрри Морено Бартольди хөшөөг бүтээхдээ гивлүүр өмссөн хөдөөгийн эмэгтэйг дуурайлган хийсэн гэдгийг онцолж байгаа бол өөр нэгэн судлаач болох Эдвард Беренсон “Бартольди хөшөөг бүтээхдээ маш олон загварыг гаргасан байдаг. Харин тэр нь төдийлөн санаанд нь хүрээгүй учир хөдөөгийн тариаланч араб эмэгтэйг дуурайлган хийсэн загварыг аажмаар асар том эмэгтэй хүний хөшөө болгон хэлбэрийг нь өөрчилсөн” хэмээн өгүүлсэн байгаа юм. Тухайн үед Египетүүдийн ихэнх нь лалын шашин шүтдэг байсан бөгөөд хүн амд эзлэх хувиараа Александриа болон Кайрод 86 хувь бусад нутагт 91 хувьд хүрч байжээ.
Харин Францын түүх судлаач Эдуард де Лабоулая “Эрх чөлөөний бэлгэдэл болсон хөшөөг Францаас АНУ-д бэлэглэхээр болсон нь Бартольдигийн хувьд хоёр дахь боломж байсан. Тэрээр 1870 онд өөрийн загварууддаа үндэслэн Эрх чөлөөний хөшөөг бүтээж эхэлсэн бөгөөд хөшөө 1886 онд дууссан байдаг” хэмээсэн байгаа юм. Ямартай ч, хэд хэдэн түүх судлаачид нэрт уран барималчийг Эрх чөлөөний хөшөөг бүтээхдээ араб эмэгтэйг дуурайлган бүтээснийг баталж буй юм. Францаас АНУ-д бэлэглэсэн хөшөөг босгох хөрөнгө мөнгийг аль нэг засгийн газар гаргаагүй гэдэг. Харин хүмүүсийн хандив, элдэв сугалаа, урлагийн тоглолт зэргээс л бүрдүүлж байжээ.
1886 оны дөрөвдүгээр сард бэлэн болсон хөшөөг Атлантын далайгаар 350 хэсэг буюу 214 хайрцагт хуваан хийж тээвэрлэж байсан гэнэ. Бедлоу хэмээх жижиг арлыг (1956 онд эрх чөлөөний арал хэмээх өөрчилсөн) уг хөшөөг мөнхөд байрлах зогсоол нь болгосон бөгөөд НҮБ-аас 1984 онд эрх чөлөөний хөшөөг ховор үнэт зүйлсийн нэгэн хэмээн ивээлдээ авчээ. Хөшөө 92.99 м өндөр, титэм хүртлээ 354 үе шаттай, титэм нь 25 цонхтой, далай, тивийг төлөөлсөн долоон цацагтай юм. Хөшөөний зүүн гарт буй сударт “1776 оны долдугаар сарын 4” гэсэн Рим тоо бичигдсэн байдаг билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: