Си, Дэвид нарын уусан пивоны борлуулалт 16 дахин нэмэгджээ


Хятадын дарга Си Зиньпин Их Британи улсад айлчлах үедээ “Greene King” компанид үйлдвэрлэгдсэн шар айргийг Дэвид Камероны хамт ууж, улмаар тэрхүү зураг нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж, ихээхэн шуугиан тарьж байсан билээ.

Тэгвэл эл зураг цацагдсанаас хойш “Greene King” компанийн пивоны Хятадын зах зээл дэх экспортын хэмжээ 16 дахин нэмэгдсэн байна. Энэ тухай “АП” агентлаг уламжлав.

Си дарга Их Британид айлчлах үедээ Дэвид Камероны хамт Английн өмнөд этгээдийн Букинхамшире мужийн “The Plough” гэх пабад зочилж, шар айраг шимэж, уламжлалт хоолыг зооглосон бөгөөд тэдний зураг сошиал медиагаар тархаж, олон хүнд “эгэл жирийн удирдагчид” гэх сэтгэгдлийг төрүүлээд байсан  юм.

Б.Даваа

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих