Ая зохиогч Аранзайтай хамт явсан найзууд нь сум алдаж нэгнийхээ аминд хүрчээ
Гавьяат жүжигчин, дуучин Х.Болормаагийн нөхөр Аранзай буюу Б.Бат-Эрдэнийг хүн амины хэрэгт сэжиглэн саатуулсан гэх мэдээлэл гадуур цацагдаж эхлэв.
Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт хоёр найзын хамт анд явж байгаад сум алдан нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэгт холбогдсон бололтой. Энэ хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Харин Аранзайгийн эхнэр дуучин Х.Болормаагийн ярьснаар “Манай нөхөртэй хамт явж байсан хүмүүс сум алдсан нь үнэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Би тодорхой зүйл мэдэхгүй байна. Харин манай нөхрийг хэрэгт сэжиглэн саатуулсан гэдэг нь ташаа мэдээлэл байна. Яг одоо гэртээ байна” гэжээ.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com
URL: