Ховд аймаг Ярантын хөндийг холбосон зам ашиглалтад оров

Ховд аймаг Ярантын хөндийг холбосон зам ашиглалтад оров

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд 293 км авто зам тавих гэрээг одоогоос дөрвөн жилийн өмнө үзэглэсэн билээ.

Тэгвэл, энэ ондтус ажлын нэг хэсэг болох  Ховд аймагт хийсэнтомоохон хөрөнгө оруулалт нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам” төслийн төлөөлөл болсон нэг зам ашиглалтад орсон сайн мэдээ байна.

Энэ төсөл 8 тэрбум 700 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд энэ зам бол Ховд аймгийн төвөөс 400 гаруй км-т Манхан сумаас 358км-т яваад Ярантын хилийн боомт ордог Азийн Хөгжлийн Банкны хөнгөлттэй зээлээр барьсан ”баруун босоо тэнхлэг”-ийн зам юм.Мөн энэ жил аймгийн эмнэлгийг цогцолбороор нь шинэ байранд оруулж, Бельги, Солонгос улсын буцалтгүй тусламжтааар тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх юм байна.

Ингэснээр эмнэлгийн ажилтан, албан хаагчдын мэдлэг, мэдээллийг сайжруулж, дахин мэргэжлийн сургалтанд хамруулах шаардлага үүсэх юм. Иймд тоног төхөөрөмж авсан орнууд руугаа эмч явуулахаар төлөвлөжээ.

Зургийг: photo by @zorigtE

Ж.ЧИМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих