Дэлхийн хамгийн нууцлаг занданшуулсан шарилууд
ОХУ: Итгэлт хамба
Буддын шашины хамбын биологийн нас нь энэ жил 163 юм. Гэрээс ёсоор нь түүнийг таалал төгссөнөөс нь хойш 75 жилийн дараа гаргасан нь шинжлэх ухааны гайхамшиг болсон түүхтэй. Түүний биеэс дулаан ялгардаг болохоор өвөл шилэн хоргонд хийхэд цантдаг гэнэ. Мөргөхөөр очсон хүмүүсийн зарим нь түүний өөр рүү нь харж инээмсэглэсэн гэж хүртэл ярьдаг ажээ.
Итали: Розалия Ломбардогийн шарил
Хоёрхон настайдаа нас барсан бяцхан охин Rosalia Lombardo - ийн шарилыг эцгийнх нь хүсэлтээр Alfredo Salafiaзанданшуулсан түүхтэй. Тэрээр охины цусыг нян устгагч формалинаар орлуулсан бол архи болон глицеринийг хольсноор цогцсыг хэт хатахаас сэргийлж өгчээ. Судалгаагаар салицилийн хүчлийг мөөгөнцөрдөхөөс сэргийлж хатуулаг чанарыг нь бэхжүүлэх зорилгоор цайр ашигласан болохыг тогтоожээ. Түүнийг заримдаа нүдээ нээдэг гэлцдэг.
Чили болон Аргентины хил: Инка омгийн охин
АНУ-ын эрдэмтэн Dr. Johan Reinhard 1999 онд Чили болон Аргентины хилийг зааглан оршдог Mount Llullaillaco уулнаас гурван занданшуулсан шарил олжээ. Тэдний хоёр нь охин харин нэг нь хүү байсан ба Inca Empire - ийн хамгийн сайн хадгалагдсан занданшуулсан шарилаар нэрлэгддэг.
БНХАУ: Лоулань эмэгтэйн занданшуулсан шарил
906.500 км.кв талбайг хамарсан БНХАУ-ын Tarim Basin сав газраас 200 гаруй занданшуулсан шарил олдсон байдаг. Тэдний нэг нь 3800 жилийн өмнө Торгоны зам дээр нас барсан Loulan - ийн занданшуулсан шарил ажээ. Түүнийг нойрсож буй гоо бүсгүйтэй зүйрлэдэг нь гайхалтай занданшуулагдсан төрхөөс нь харагдана.
Гренланд: Килакитсокийн нялх үрийн шарил
Qilakitsoq бол Гренландын археологийн төв болсон цөөнгүй газрын нэг юм. Эндэхийн газар нутгаас найман занданшуулсан шарил олж илрүүлсний дөрвийг нь Greenland National Museum - ийн үзмэр болгожээ. Тэдний нэг 6 сартай хүүг нас барсан ээжийнх нь дэргэд амьдаар нь үлдээсэн болохыг олж тогтоосон гэнэ.
URL: