Биеэ үнэлэгч авбал, 100 мянган төгрөгөөр торгоно

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Зарчмын зөрүүтэй саналын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Зарчмын зөрүүтэй саналын хүрээнд төслөөс “Байнга биеэ үнэлж, явалдах” гэснийг хасах санал ажлын хэсгээс гарч, байнгын хороо дэмжсэн байна.

Үүнтэй холбоотойгоор гишүүд нэлээд шүүмжлэл хэллээ. Биеэ үнэлэхийг зөрчилд тооцохгүй, харин биеэ үнэлэгч авсан хүнийг зөрчил үйлдсэн хэмээн үзэж, 50 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгохоор төсөлд тусгасан байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон Д.Лүндээжанцан нар уг саналтай холбоотойгоор “Биеэ үнэлэхийг зөрчлөөс хасч болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Ингээд санал хураалгах болоход уг саналыг нийт гишүүдийн 50 хувь нь дэмжсэнээр дэмжлэг авсангүй. Ингэснээр биеэ үнэлэх болон биеэ үнэлэгч авсан аль аль нь зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээхээр боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих