АНУ-д халдлага гарч 14 хүн амь үрэгджээ

12-4-6_700x700

АНУ-ын Калифорни муж улсын Сан-Бернардино хотын олон нийтийн үйлчилгээний төвд зэвсэглэсэн гурван этгээд гал нээж 14 хүний амийг хороосон байна. Түүнчлэн 17 хүн шархаджээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах төвд цэргийн хувцас өмссөн гурван эрэгтэй орж ирэн гал нээсэн байна. Зэвсэгт этгээдүүд хар өнгийн автомашинд суун зугтсан тухай гэрчүүд мэдээлжээ. Халдлага гарснаас дөрвөн цагийн дараа цагдаа нар  хар өнгийн автомашиныг бүслэн зогсоож, буудалц-сан байна. Энэ үеэр нэг хүн амь үрэгдсэн байна.

Сан-Бернардино хот нь 214 мянган оршин суугчтай бөгөөд Калифорни муж улсын төв Лос-Анжелос хотоос 100 гаруй км-ын зайд оршдог аж.

Цагдаагийн төлөөлөгчийн ярьснаар, гэмт этгээдүүд урт буунууд хэрэглэсэн бөгөөд хэргийг хэрхэн үйлдэх талаар нарийн төлөвлөсөн байжээ. Хэргийн газраас иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бууны хэрэг дахин давтагдсанд уурсаж, бууны хяналтыг улам чангатгахыг Конгрест үүрэг болголоо.

Найм хоногийн өмнө Колорадо дахь “Planned Parenthood” клиникт зэвсэгт этгээд гал нээж гурван хүний амийг хөнөөн, есөн хүнийг шархтуулсан юм. АНУ-д нэг жилийн дотор олон мянган хүн галт зэвсэгт өртөж амиа алддаг аж.

М.Хүслэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих