Д.Сумъяа өрсөлдөгчөө цэвэр яллаа

Токиогийн “Их дуулга” тэмцээний эхний өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдаж буй олон улсын хэмжээний мастер Доржсүрэнгийн Сумъяа А хэсгийн аваргын төлөө Германы бөхтэй хүч үзэж, өрсөлдөгчөө цэвэр яллаа.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдаж буй гавьяат тамирчин Г.Амартүвшин өрсөлдөгчөө ялж, В хэсгийн аваргын төлөө Японы бөхтэй барилдахаар болоод байна. 66кг-ын тамирчин Даваадоржийн Төмөрхүлэг, Казахстаны жүдочийг илүүрхэн ялснаар Японы Масаши Эбинуматай С хэсгийн аваргын төлөө хүч үзнэ.

Б.Бэхи

Эх сурвалж: Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих