Ц.Цогбаатар мултарч, М.Уранцэцэг торгуулын тойрог руу орлоо
Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхэлсэн. Манайхаас өнөөдөр таван бөх дэвжээнд гарч барилдаж байгаа юм. Тэгвэл 60 кг-д хүч үзэж буй Д.Амартүвшин хоёрдугаар тойрогт Кубын бөх Торрес Маримоныг ялж, гуравдугаар тойрогт Словяны бөх Матиаз Трбовичтэй барилдахаар болоод байна. Тэгвэл Ц.Цогтбаатар хоёрдугаар тойрогт Японы бөх Аоки Дайд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
Харин 66 кг-д барилдаж байгаа Д.Төмөрхүлэг хоёрдугаар тойрогт Польшийн бөх Мичел Бартусикыг ялж, гуравдугаар тойрогт Казахстаны Смагуловтай барилдахаар болоод байна.
48 кг-д медаль хүртэх боломжтой гэгдэж байсан Дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогтоо Японы Тонаки Фунаг ялсан ч хоёрдугаар тойрогт Бразилын Сара Менезесыг барсангүй. Ингэснээр М.Уранцэцэг торгуулын тойрогт орлоо. Тэгвэл 57 кг-д барилдаж байгаа Д.Сумъяа эхний тойрогтоо хийлж, Японы Ишикава Мегумиг юүко үнэлгээгээр хоёрдугаар тойрогт буулгаж авсан. Одоо хэсгийн аваргын төлөө Германы Миряам Попертай барилдана.
URL: