Ц.Элбэгдоржийн зарлигийг Абдул Карим хэрэгжүүлэх үү?

Төрийн ордны зүүн тал дахь Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр иран гаралтай Абдул Карим хувьчилж авсан үйл явдлын дуулиан тасраагүй байна. Барилга, байгууламж хувьчлагдаж л байдаг. Шалдаа буутал үнийг нь унагааж авсан “А” зэрэглэлийн барилга, газрууд нийслэлд зөндөө л бий. Гэтэл тултал нь өсгөсөн хувьчлал яагаад олны анхаарал, дургүйцлийг зэрэг хүргэх болов.

Хэдий Монгол Улсын харьяалалтай ч Абдул Карим гадаад эр. Түүний талаар Монгол Улсын бахархалт амьтны хууль бус наймаанд гараа дүрсэн, бүр толгойлж оролцдог байж болзошгүй гэсэн мэдээлэл ил болсон.

Манай тагнуул, цагдаагийнхан ч уг хэргийг лавшруулан шалгаж байгаа гэх. Түүнээс гадна хувьчлалд оролцож ялсан эрийг уг газрыг хэрхэн ашиглах бол гэсэн таамгийг хэвлэлүүд дэвшүүлсээр байна.Нэгэнт хувьчлалд ялсан учраас юу хийх нь Абдул Каримын эрхийн асуудал гэдгийг Монгол Улсын хуулиар зөвшөөрөөд буй. Тэгээд ч зогсохгүй Монголын төр түүний үйлдэлд хяналт тавих эрхгүй болохыг албаныхан халаглан ярьж байна. Гагцхүү ямар зориулалтаар ашиглах тухай хувьчлалд зааж өгсөн гэсэн ганц найдвар л манай талд байна. Тэр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны зарлиг. Зарлигт “Төрийн ордны зүүн тал дахь хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцөлөөр хувийн өмчийн барилга бариулах” гэжээ.

Ингэхдээ “Тус барилгад бүх яамыг багтаах, гэхдээ үндэсний аюул г үй байдлын шаардлагаар Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамыг үүнд хамааруулахгүй байх, энэхүү барилга нь ухаалаг төр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байх, тодруулбал, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа олон нийтийн хяналт дор буюу ажлын үйл явц нь ил тод байх, судалгаа, мэдээллийн болон дэвшилтэт технологийн нэгдсэн сүлжээтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх, төрийн албан хаагчдад хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх шаардлагад нийцсэн байх юм” гэсэн байгаа юм.

Харин иран эр “Олон давхар шилэн барилга барина” гэснээс өөр мэдээлэл хийгээгүй. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг Абдул Карим хэрэгжүүлэх эсэхийг цаг хугацаа харуулах нь…

Б.Заяа

Зууны мэдээ


URL:

Нэр: Anonymous Огноо: 4 December 2015

Хууль бол хууль шүү дээ, хэрэгжүүлэх блгүүдээ

Нэр: Эрдэнээ Огноо: 4 December 2015

Ер нь энэ нөхөрт монгол улсын газар шорооноос барилга байгууламж өгөөд бхдаа яхвдээ өгөхдөө л анхаарах хэрэгтэй бсншдээ

Нэр: Сайнаа Огноо: 4 December 2015

Энэ ингэхэд хэн юм

Нэр: Эрдэнэ Огноо: 4 December 2015

Төрийн тэргүүний зарлигаар явах блгүүдээ

Нэр: Zochin Огноо: 4 December 2015

Төрийн ордны дэргэд гадаадыхан үүрлэвэл ордон дотор болж байгаа бүх юмыг алган дээрээ байгаа юм шиг харж хянаж байх болно. Та нар Кремль дотор лалын сүм байхыг харсан уу? Эсвэл Цагаан ордны хашаан дотор?

Нэр: ахмад дайчин Огноо: 5 December 2015

монгол өнөөдөртөө мөнгөнөөс болж юугаа ч өгөхөд бэлэн байна.хожим хойно харамсах цаг ирнэ.энэ хэний гавъяа вэ.элбэгдоржийн гавъяа,улс эх орны эрх ашгийг хөсөр хаяж амин хувийн ашиг харж,өнөөдрөөрөө амьдарсан төрд гарсан луйварчидын гавъяа,сүүлийн үед энд тэнд нэг л гавъяагаа гайхсан лоозон.Хэн ч байсан хийх л байсан,цаг нийгмээ дагаад өөрөө хийгдэх л зүйлүүд.харин ч энэнээс илүүг сэтгэж хийх ёстой байсан юм

Нэр: мнгол Огноо: 5 December 2015

Энэ ер нь авсан эзэд нь элбэгээ, багабнди нар юм биш үү

Сэтгэгдэл бичих