Говьсүмбэр аймгийн Иргэдийн Хурлын Даргын үйлдэл хэрээс хэтэрлээ…
Иргэдийн сонголтыг доромжилж буй Говьсүмбэр аймгийн Иргэдийн Хурлын Даргын үйлдэл хэрээс хэтэрлээ…
Говьсүмэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит Хуралдаан өчигдөр эхэлсэн боловч, өнөөдөр үргэлжилсээр байна.
Учир нь: Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баянжаргал нь Даргын ажил, албан тушаатайгаа улайран зууралдсаар Говьсүмбэр аймгийн 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийг батлах боломжгүй болгох замруу оруулж эхэллээ.
Өөрөөр хэлбэл, Д.Баянжаргал Дарга ажлаа алдсанаас иргэдийн сонголтыг басамжлах, тэдний сонгосон төлөөлөгчдийн шаардлагыг биелүүлэхгүй байх замаар аймгийн ИТХ-ын хэлэлцэх ёстой амин чухал, тулгамдсан, цалин тэтгэвэр, өдөр дутмын асуудлуудыг гацаахаар шийджээ. Хурал үргэлжилж байна. Мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
URL: