Утааг бууруулах арга хэмжээ авахаа больсон уу
Засгийн газар, нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын утааг багасгах ажил байгаа гэдэг ч, гэр хорооллын иргэд нь утаан дунд өвөлжөөд удаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хүн амын 70 орчим хувь нь уушигны архаг бронхиттой болсныг батлаж байгаа юм.
Мөн шинээр мэндэлж буй хүүхдүүдийн тодорхой хэсэг нь төрлөхийн уушигны үрэвсэл, ургийн гажигтай байгааг мэдээллээд байна.
Хүүхдүүдийн амьсгалын өвчлөлд агаарыг бохирдуулагч 93 хувь, бронхит өвчлөлд 91 хувь нөлөөлж байгааг албаны эх сурвалжууд хэлж байгаа.
Нийслэлийн агаарын чанарын албанаас нийслэл болон орон нутагт агаарын чанарыг хянах 24 суурин харуул ажиллаж, хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцрын хяналт шинжилгээг хийж байна.
Тус шинжилгээгээр агаар дахь агаар бохирдуулах бодисын агууламжийн хэмжээ 2014 оны мөн үеийнхээс багассан үзүүлэлтэй гарсан нь сонирхол татаж байна.
Тухайлбал, нийслэлд агаар дахь том ширхэглэгт тоосонцор 55 мкг-аар буюу 32 хувиар, нарийн ширхэглэгт тоосонцор 5 мкг-аар буюу 9 хувиар, азотын давхар исэл 4 мкг-аар буюу 11 хувиар буурсан бол, хүхэрлэг хийн агууламж 5 мкг-аар ихэссэн гэсэн дүнг нийслэлийн Агаарын чанарын албанаас гаргажээ.
Харин ДЭМБ-ын мэдээлж буйгаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, хүхэрлэгийн хий, азотын давхар ислийн хэмжээ ДЭМБ-ийн зөвлөмжөөс хэт өндөр гарчээ.
Эрүүл мэнд спортын яамны мэдээллээр нийслэлийн хүүхдүүдийг хөдөөнийхтэй харьцуулахад, гуурсан хоолойн өвчлөлөөр 10-15 дахин илүү өвчилдөг гэнэ.
Гэвч одоогийн байдлаар утааг бууруулах ямар ч арга хэмжээ авахгүй байгаа талаар Нийслэлийн Агаарын чанарын албаны эх сурвалж мэдээллэсэн.
Агаарын бохирдол өнгөрсөн онуудтай харьцуулахад ямар байгаа талаар Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтэн М.Отгонбаяраас тодрууллаа.
-Агаарын бохирдол энэ жил ямар түвшинд байна вэ?
-Энэ жил агаарын бохирдол харьцангуй гайгүй байгаа. Гурван жилийн өмнөх буюу 2011, 2012 онтой харьцуулахад, 2015 онд агаарын бохирдол 40 хувиар буурсан үзүүлэлтэй гарсан. Өнгөрсөн жилийнхээс тоос тоосонцор хүхэрлэгийн хэмжээ 20 хувиар буурсан.
-Иргэдэд агаарын бохирдол буурсан нь мэдрэгдэхгүй байгаа. Жилээс жилд утаа нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна шүү дээ?
-Гэр хорооллын иргэдийн дийлэнх нь нүүрс түлээг хэрэглэж байгаа. Түүхий нүүрсний хэрэглээ өндөр байх тусам, агаарын бохирдол ихэсдэг. Мөн хуурай цаг агаартай учраас бусад улстай харьцуулахад манайх тоос, тоосонцор ихтэй.
Улаанбаатар хотын агаарын бохирдол 2011 онд гамшгийн хэмжээнд хүрээд байсан. Харин 2012 оноос Төр, засгийн удирдлагууд шатлалтай арга хэмжээ авсны үр дүнд бохирдол харьцангуй буурсан.
Тухайлбал, уламжлалт зуухыг бүрэн шатлалтай зуухаар сольсон. Гэрийн дулаан алдагдлыг бууруулж, түлшийг бүрэн шаталттай түлшээр сольсон. Автомашиныг дугаарын хязгаарлалтай явуулж, шөнийн цахилгааны үнийг 50 хувиар бууруулсан. Эдгээр ажлын үр дүн хэмжилтээр гардаг. Хэдийгээр бусад оронтой харьцуулахад агаарын бохирдол өндөр ч, өмнөх 2011 оноос агаарын бохирдол хэд дахин буурсан гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
-Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манайхаас одоогоор авсан арга хэмжээ алга. Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн Агаарын чанарын албаны ажил биш. Агаарын бохирдлыг бууруулах асуудал шууд эдийн засагтай холбогддог.
Засгийн газрын зүгээс шөнийн цахилгааны үнийг 50 хувиар бууруулсан. Айлууд түлээ түлшээ гамнаж, цахилгаан халаагуур ашиглах боломжтой боллоо” хэмээн ярив.
Зөвхөн яг одоогийн байдлаар агаарын бохирдол Улаанбаатар хотын ихэнх хэсэг “маш их бохирдолтой” байгааг доорхи баримтаас харна уу. Энд дарж агаарын бохирдолоо шалгаарай.
Б.Дэжид
Эх сурвалж: Gereg.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.