Өрийн тэнгэрт тас эргэлдэв

Untitled-3

“Пол Зингерийн тэргүүлдэг “Тасын сан”-гийнхан бондын төлборийн дийлэнх хувийг худалдан авсан байдаг. Дараа нь тэд худалдаж авснаасаа 1300 хувь илүү төлбөр Аргентинаас нэхэмжилсэн бөгөөд үнийг нь төлөх чадваргүй болсон тус улс “,Тасын сан”-гийнхны эсрэг гомдол гаргаад байв. Аргентины энэ гомдлыг дэлхийн 140 гаруй орон дэмжиж буйгаа илэрхийлж, “Тасын сан”-г зогсооё хөдөлгөөнд нэгдээд буй.”

Монгол Улсын гадаад өр эхний хагас жилийн статистикаар 43 их наяд төгрөг байгаа бөгөөд энэ нь ДНБ-ий 180 хувь давчихсан гэсэн үг

Засгийн газар хоёр долоо хоногийн өмнө ээлжит бусаар хуралдан нууцын зэрэглэлээр нэгэн асуудал хэлэлцсэн нь энэ жилдээ амжиж босгох шинэ бондын чимээ байлаа Хэдэн хувийн хүүтэйгээр, ямар хугацаагаар, хаанаас босгох нь нууц хэмээх тамганы ард нуугдчихаад байсан эл бондын зах сэжүүр эхнээсээ ил гарч байна Засгийн газрын шинэ бонд нь нэг тэрбум ам доллар байх ажээ.

Засгийн газраар хэлэлцсэн ч өдгөө хүртэл нууцалж байгаагийн шалтгаан нь өдгөө 43 их наядад хүрчихээд байгаа гадаад өрийн хэмжээг гадагш задлахаас халгасантай холбоотой ажээ. 43 их наяд гэдэг бол үнэхээр халгамаар их тоо. Энэ зээлийн үйлчилгээний төлбөрт ирэх онд 960 тэрбум төгрөг төлөхөөр төсөвлөөд байгаа бол энэ онд 717 тэрбумыг төсөвлөсөн байв. Жилээс жилд төсөвт ачаалал нэмэх зээлийн үйлчилгээний төлбөр дээр 2017 оноос эхлэн үндсэн төлбөрөө төлж эхэлнэ

Ирэх жилийн Төсвийн тухай хуульд нэгдсэн төсвийн орлогыг долоон их наядаар баталсан байгаа. Зардлаа, цалингаа хасаж, танаж, халгаж байж баталсан төсвийнх нь бараг нэг их наяд нь зээлийн үйлчилгээний төлбөр буюу өрийн төлбөрт явна гэсэн үг л дээ. Гэтэл өдгөөгөөс дөрөвхөн жилийн өмнө өрийн төлбөрт 30 гаруй тэрбум төгрөг л төлдөг байлаа. Нэгэн сонгуулийн хугацаанд энэ төлбөр 30 дахин нэмэгджээ. Гадаад өрийн, гоёор хэлбэл зээлийн хэмжээ ийн ихэссэнийг эрх баригчид айх аюул биш ээ хэмээж байгаа. Гэсэн ч айх аюул мөн үү биш үү гэдэгт ирэх сонгуульд бэлдэх улстөрчид биш, эдийн засгийн экспертүүд хариулт өгч байна. “Renaissance capital”-ын саяхны судалгаагаар улс орнуудын гадаад өрийг, ДНБ-тэй нь харьцуулан эрэмбэлэхэд манай улс 108 орноос хоёрдугаарт орсон байсан. Исландын дараа, Грекийн өмнө эрэмбэлэгдсэн гэсэн үг. “Renaissance capital”-ын үнэлгээгээр дампуурах эрсдэлтэй гэсэн ангилалд орсон манай улсын хувьд бас нэгэн таагүй мэдээг саяхан дуулсан нь “Fitch”зэрэг санхүүгийн агентлагаас зээлжих зэрэглэлийг хоёр шатаар бууруулсан тухай байв. ‘Jubilee Debt Campain”-ы наймдугаар сарын судалгаагаар Грекийн араас өрийн дарамтад орох өндөр эрсдэлтэй 14 улсыг зарласны нэг нь манай улс байлаа. Дээрээс нь төсвийн орлогыг бүрдүүлэгч гол түүхий эд зэсийн үнэ он гараад 4000 доллараас буух прогнозтой байгаа зэргийг тооцвол шинэ өр, шинэ бонд, Засгийн газрын шинэ баталгаа зэрэг одоо бидэнд хэрэгтүй. Энэ нь өмнө нь хуульд заасан өрийн босгын хэмжээгээр хязгаарлагддаг, улстөрчид хүссэнээрээ өр тавьж, бонд босгох нь хазаарлагддаг байлаа. Харин Р.Гончигдорж гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандсанаар бонд босгож мөнгө олох улстөрчдийн хүсэлд хязгаар үгүй болсон. Энэ хүслээ тэвчиж үл чадан ийн тэрбум долларын бонд босгохоор ярьж эхэлжээ. Пэгэнт мөнгөгүй болсон улс бонд босголоо гэж бодьё. Магадгүй бага хүүтэй зээлээр өмнөх өр төлбөрөө дараад явах нь зах зээлийн зарчим байж болох. Гэтэл одоо бол Чингис бондыг босгож байх үеэс огт өөр нөхцөл байдал үүсжээ. Тэр үед гадаадын хөрөнгө оруулалт 4.6 тэрбум долларт хүрч, доллартай харьцах төгрөгийн ханш 1350 байв. Бонд худаддан авагчдын Монголын Засгийн газарт итгэх итгэл өргөн, Монголын Засгийн газрын нэр хүнд өндөр байлаа. Ийм үед босгосон Чингис бондын хүү 4.125-5.125 хувь байв. Харин одоо бол гадаадын шууд хөрөнгө оруулалт 149.8 сая доллар болтлоо буурч, төгрөгийн ханш 45 хувиар унажээ. Ийм үед босгосон бонд ямархуу үр өгөөжтэй байх бол? Үүнд хариулт өгөхийн тулд бондын үр өгөөж хийгээд олон улсын санхүүгийн экспертүүдийн судалгааг харах хэрэгтэй. Санхүүгийн экспергүүд Монгол Улсын Засгийн газар энэ цаг үед бонд гаргавал тэр нь Чингис бондгой харьцуулахад өндөр хүүтэй, богино хугацаатай байна хэмээж байгаа. Харин Засгийн газрын бондын хүү 8-9 хувь, Хөгжлийн банкнаас Засгийн газрын баталгаатай гаргасан бонд 10-аад хувийн өгөөжтэй арилжаалагдаж байгаа юм.

Түүнээс гадна бондын зарцуулалт үр ашигтай байна уу үгүй юү гэдэг нь дахин бонд босгоход гол үзүүлэлт болж өгдөг. Мэдээж бондын зарцуулалт үр ашигтай хийгээд ашштүйн тухай маргаан энэ цагийн улс төрийн халуун сэдэв болоод байгаа үед бонд босгоно гэвэл өмнөх худалдан авагчид лав таатай хүлээн авахгүй. Үүнээс үзвэл одоо бонд гаргавал өндөр хүүтэй, богино хутацаатай бонд л гаргах боломж Засгийн газарг байна. Ийм л эгзэгтэй үед Засгийн газар дахин тэрбум долларын бонд босгохоор ярьж эхэлжээ. Одоо тэд ажлын хэсэг гарган хаанаас босгох, хэдэн хувийн хүүтэй байх, ямар хугацаанд буцаан төлөх вэ зэргийгээ судалж байгаа. Магадгүй өрийн босго үгүй болсон энэ цагт бонд босгох нь хууль эс зөрчих ч, хэм хэмжээг давж байна.

Яагаад гэвэл манай улсын өрийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад 180 хувь давчихаад байгаа. Энэ бол өрийн босго зэрэг хуулийн зохицуулалтын дайтай аюулын харанга. Учир нь Грекийн хямрал гадаад өр нь ДНБ-ийнхээ 165 хувь давснаар л эхэлсэн гэдэг шүү дээ. Цаг хугацааны ийм ойрын жишээ байхад улсаа барьцаалж өр тавиад байх нь оновчтой сонголт биш. Тэгээд ч шинэ бондын сурагтай зэрэгцээд Монголын тэнгэрт “тас” эргэлдэж эхэлсэн байж магадгүй гэсэн түгшүүрт мэдээлэл гарах болов. Өрөө төлж чадахгүй улсын өрийг худалдаж авдаг “Тасын сан”-гийнхан манай улсад хэзээ мөдгүй ороод ирж мэдэх юм. Манай улс 2017-2023 оны хооронд 4.4 тэрбум долларын гадаад өр төлөх учиртай. Гэтэл эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт хасах руу уруудсан, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш огцом унаж байгаа улс өрөө хугацаанд нь төлж чадах уу? Гадаад зах зээлд нэр хүнд өндөр цагт бонд босгоод өрөө дараад явж байж болдог л байх. Гэтэл өмнөх бондын зарцуулалт хийгээд эдийн засгийн үндсэн үнэлгээ асар муу ийм цагт бидний гаргасан бондыг хуцалдаж авах хамтрагч олдох уу? Олдохгүй гэж бодож байна.

Харин Уоллстрийтийн буруу гараар хөрөнгөжсөн бүлэглэл баахан өмгөөлөгч хуульчдыг хөлслөн байгуулсан гэгддэг “Тасын сан”-гийнхан өр худалдаж авдаг олон улсын жишиг, сургамж бий. “Тасын сан”-гийнхан өр ихтэй улс орнуудын эдийн засгийг сайжруулахаар өрийг нь хуцалдан авдаг гэдэг ч эсрэгээрээ эдийн засгийг нь бүр мөсөн сүйрүүлж орхисон жишээ олон байдаг. Хамгийн сүүлд гэхэд л “Тасын сан”-гийнханд луйвардуулсан улс орны жишээнд Аргентиныг дурдаж болно. 2000 оны эхний хямралаар лус улсын эдийн засаг дампуурч үндсэндээ гаргасан бондоо төлж чадахгүйд хүрсэн. Улмаар Пол Зингерийн тэргүүлдэг “Тасын сан”-гийнхан бондын төлбөрийн дийлэнх хувийг худалдан авсан байдаг. Дараа нь тэд худалдаж авснаасаа 1300 хувь илүү төлбөр Аргентинаас нэхэмжилсэн бөгөөд үүнийг нь төлөх чадваргүй болсон лус улс “Тасын сан”-гийнхны эсрэг гомдол гаргаад байв. Аргентины энэ гомдлыг дэлхийн 140 гаруй орон дэмжиж буйгаа илэрхийлж, “Тасын сан”-г зогсооё хөдөлгөөнд нэгдээд буй. Оффшор данстай, улс орнуудын хуулийн цоорхойг ашиглан гүйлгээ хийдгээрээ алдартай энэ байгууллагыг нобелийн шагналт эдийн засагч нар ч улс орнуулыг нураах аюулын уурхай хэмээн тодорхойлжээ.

Ийм байгууллагууд орж ирэх нөхцөлийг нь бүрдүүлж Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 180 хувь давсан өрөө улам л нэмээд байх уу, эсвэл гаднын хөрөнгө оруулалт татах суурийг одооноос тавьж эхлэх үү гэдэг сонголт бидний өмнө иржээ.

С.ОНОНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: тэнэг Огноо: 4 December 2015

Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.

Сэтгэгдэл бичих