Хуулийг гууль болгож буй “MINT” шөнийн цэнгээний газарт хариуцлага тооцооч !!!
Хямралд орсон Монголчууд бид шоу цэнгээний газар, архи дарсанд гар таталгүй мөнгө цацдаг нь үнэн. Энэ их хямрал ядуурлаас хамгийн их ашиг, мөнгө олдог газрууд яах аргагүй баар, цэнгээний газар гэдгийг шөнийн “шоу”-чид мэдэх бизээ. Манай улсад баар цэнгээний газар олныг яана. Гэвч тэдгээр газруудын чанарын шаардлага хангахгүй үйлчилгээ муу, цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулдаг зэргийг үндэслэж өнгөрсөн сард 15 баар цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Чухамдаа Монгол улсын хууль тогтоомжоор баар цэнгээний газар 21 дээш насныханд үйлчлэх ёстой гэж заасан байдаг. Мөн шөнийн 04:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх 12 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх гэж заажээ. Тэгвэл энэхүү хууль журмыг дээрх 15 цэнгээний газар зөрчижээ. Үүний дотор залуучуудын ихээр үйлчлүүлэх болсон Монголдоо нэр хүндтэйд тооцогдох “MINT” шөнийн цэнгээний газар багтжээ. Тус цэнгээний газар нь Хан-Уул дүүргийн “Home Plaza” дотор байрладаг аж. Монголдоо дээгүүр тооцогдох нөлөө бүхий энэхүү цэнгээний газар нь Хятадын дийлэнх хувийг эзэлдэг хөрөнгө оруулалттай газар гэнэ. Гэвч Монголын хууль тогтоомжыг уландаа гишгэж нэлээдгүй хэдэн удаа тусгай зөвшөөрлөө цуцлуулж байсан гэх. Өдгөө өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлөө цуцлуулсан тус газар үйл ажиллагаагаа явуулсаар л байна. Үргэлж цаг хэтрүүлэн ажиллаж насанд хүрээгүй охид залууст үйлчилдэг байна. Монголд залууст чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх газар маш хомс гэдэг нь нууц биш. Энэхүү сиймхийг ашиглаж цэнгээний газрууд үйл ажиллагаа явуулж залуусыг үүр цайтал архи тамхинд татан оруулж байгаа нь эмгэнэл юм. Өөрсдийгөө “зэрэглэл өндөр” гэж үздэг газруудын орчин нөхцөл ч үүдэн дээр авдаг мөнгөнийхөө хэмжээнд хүрэхгүй. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг. Гэтэл “MINT” шөнийн цэнгээний газар Улаанбаатар хотын ерөнхий менежерийн гаргасан захирамжийг үл тоож тусгай зөвшөөрлөө цуцлуулсан ч үүр цайтал үйл ажиллагаагаа явуулсаар. Энэ бүхний цаана Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Ц.Сандуй гэх мэдэлтэн байдаг гэх бөгөөд тус газар энэ эрхэмээр “бамбай” хийж өнөөдрийг хүртэл ажилсаар байгаа аж. Харин захиралаар нь Хангал гэх залуу ажилдаг гэнэ. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга та гаргасан шийдвэрээ эргэн нэг харж хуулийг гууль болгож эрх мэдэл хөрөнгө мөнгөөр бусдыг хахуульддаг “луйварчдад” төмөр нүүрээ харуулах цаг иржээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.
Haagdaasai