Төмрийн хүдэр дэх аваргуудын оролцоо
Эр хүний тэвчээр сорьсон цаг дахин ирлээ. Ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн түүхий эдийн хэт нийлүүлэлтээс шалтгаалан даваа гарагт Сингапурын зах зээл дээр төмрийн хүдрийн фьючерс үнэ тонн нь 40 ам.доллараас доош унаж, Rio Tinto-гийн хувьцааны үнэ хямдарлаа. Зардлаа багасгаж, орлогоо ихэсгэх үүднээс Их Британи-Австралийн уул уурхайн корпораци олборлох гарцаа цаашид нэмэгдүүлж болох юм.
Мөн Бразил дахь хамтарсан үйлдвэрийнх нь мэдлийн далан нурснаас болж учирсан хохирлын торгуульд 5.2 тэрбум ам.долларын торгууль төлж болзошгүй байгаа, төмрийн хүдэр олборлогч BHP Billiton болоод Vale-ийн хувьцаа ч унав. Тус хоёр компани ногдол ашгаас орох орлогынхоо 10.5 орчим хувийг үүссэн эрсдэлийг нөхөхөд зориулахаар төлөвлөж байна. Харин Өмнөд Африк дахь Кumba олборлох үйлдвэр, Бразил дахь төмрийн хүдэр олборлох төсөл нь амжилттай хэрэгжиж байгаатай холбоотойгоор Anglo American компанийн хувьцааны үнэ өссөн.
BHP нь хүү, татвар, элэгдэл хорогдол тооцохоос өмнөх орлого харьцангуй сайтай, үйл ажиллагааны хувьд ч олон салбар хамардаг тул илүү уян хатан зохицох чадвартайд тооцогддог. Үүнтэй холбоотойгоор сүүлийн таван жилд Rio Tinto-гийн хувьцааны үнэ BHP-гийнхээс илүү унасан. Шалтгаан нь хүмүүсийн боддогчлон дагнасан үйлдвэрлэлтэйд бус. Урьд нь 25 орчим хувиар буурчихаад байсан Rio Tinto-гийн хүү, татвар, элэгдэл, хорогдол тооцохоос өмнөх орлогын хэмжээ даруй тал хувиар унасанд байгаа юм. BHP-ийн хувьд газрын тосны олборлолттой холбогддог явдал нь үнэ уналтад нөлөө болсонгүй.
Гэхдээ дэлхийн төмрийн хүдрийн гол хэрэглэгч Хятадтай нягт харилцаатай байдаг нь Rio Tinto, BHP аль алинд нь давуу тал болж байгаа юм. Жишээлбэл, Бразилын Vale компани төмрийн хүдрээ Чиндаод зарах үнээ тонныг нь 34 ам.доллараар буулгаж байгаа бол Австралийн дээрх хоёр компани бараг 25-аар нийлүүлж байгаа. Харин Аnglo-American- ы хүдэр арай үнэтэй боловч чанар сайтайгаас нь болоод худалдан авагч их байдаг.
Гэхдээ Rio Tinto санхүүгийн аюулгүй байдлаа шийдвэрлэх алхам хийснээс ид хямралын дараа нөхцөл байдал сайжирсан юм. Томоохон дарамт болж байсан цэвэр өрийнхөө 21 хувийг шийдэж чадсан. Гэхдээ энэ оны эхний хагас жилийн байдлаар Rio Tinto-гийн цэвэр ашиг бараг 80 гаруй хувиар буурсан боловч бэлэн мөнгөний урсгал эрчимтэй өсч, 4.4 тэрбум ам.доллар эргэлдэж байна. 2014 оноос бэлэн мөнгөний урсгалыг тэтгэх арга хэмжээ авч эхэлснээр 3.2 тэрбум ам.доллар давжээ. Үүний гуравны нэгийг нь буцаан худалдан авах нөхцөлөөр хувьцаа эзэмшигчдэдээ тал хувийг нь тарааж өгсөн.
Төмрийн хүдрийн үнэ сайнгүй байгаа ч энэ зэргийн өгөөмөр зан нь зах зээлийн циклд хамгаалалтаа босгож, улмаар өснө гэдгийг Rio Tinto тооцоолсны илрэл биз ээ. Хувь тавилан хэрхэн эргэх бол.
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.