Шилэн Цогоо зөвлөх үйлчилгээнүүдийг маргааш АТГ-т өгнө
Иргэн Б.Цогтгэрэл сүүлийн үед Шилэн дансыг ухаж олон төрлийн ноцтой асуудлыг шалгуулахаар АТГ-т өгч байгаа билээ. Түүний энэ үйл ажилгааны дараа төрийн байгууллагууд хөдөлгөөнд орж орлого зарлагаа хянаж татвар төлөгчдийн мөнгөнд нухацтай ханддаг болсон сайн талтай болсон юм.
Саяхан батлагдсан 2016 оны төсөвт иргэн Б.Цогтгэрэлийн шаардлагаар аялал зугаалга, зочны зардал, гадаад томилолт, сургалт семинар зэрэг 51,8 тэрбум төгрөгийг хассан нь Шилэн дансны тухай хуулийн сайн талыг харуулж байна.
Харин маргааш 12:00 цагаас Шилэн дансаар илэрсэн “Зөвлөх үйлчилгээ” гэх олон тэрбумын асуудлыг АТГ-аар шалгуулах хүсэлтээ өгөх болсон бөгөөд үүнд Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 5 тэрбум, Эрдэнэс Таван Толгой ХХК-ийн 5,5 тэрбумын хуулийн зөвлөх үйлчилгээ болон бусад зардлууд нь мөнгө угаах, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол үзүүлсэн байх магадлалтай хэмээн үзэж ийнхүү шалгуулахаар хандаж байгаа ажээ.
Мөн ҮАГ-ын дарга А.Зангадыг албан тушаалаа урвуулан ашигласан, албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байх магадлалтай тул шалгуулах хүсэлтээ өгч байгаа юм байна.
URL: