Улаанбаатар-Эрээний чиглэлд автобус явж эхэллээ

Улаанбаатар – Эрээн – Улаанбаатар чиглэлд зорчих тээврийн маршрут нээгджээ. Автобус өдөр бүр 21.00 цагаас Баянзүрх автовокзалаас хөдлөх юм байна. Зорчих тасалбарын үнэ том хүн 55000 төгрөг, хүүхэд 27500 төгрөг гэнэ. Тасалбарыг Баянзүрх, Сонгинохайрхан автовокзал, Нарантуул ОУХТ, Төмөр замын төв буудлын билетийн кассаар болон онлайнаар захиалах боломжтой аж.

Г.Лхагваа


URL:

Сэтгэгдэл бичих