Wi-Fi-аас болж өөрийгөө дүүжлэв
Ойд өөрийгөө дүүжилж орхисон 15 настай Женни Фрай охины эцэг, эх тэдний охин цахилгаан соронзон орноос маш их харшилтай байсан гэж мэдэгджээ. Үүнээс болж охин нь ядарч туйлдан, толгой нь өвдөж, шээс дуслын эрхтэн нь асуудалтай болдог байв. Өсвөр насны охины үхлийн шалтгааныг тогтоох шүүх хуралдаан дээр талийгаач охины эх Дебра охин нь өөрийн суралцаж байсан Оксфордширын дунд сургууль дахь утасгүй интернэтээс болж ихэд тавгүйрхдэг байсныг онцолжээ.
Утасгүй интернэт буюу Wi-Fi-д харшилтай байх шинж тэмдэг нь яваандаа улам даамжирснаар охин амиа хорлохоор шийдэхэд хүрэв. Тэр эмгэнэлт өдөр Женни охин найз руугаа мессеж бичээд, хичээлдээ очихгүй гэдгээ ойлгуулжээ. Охины ээж, аав энэ бүхэнд Wi-Fi буруутай гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэд өөрсдийн гэр дэх утасгүй интернэтийг салгасан бөгөөд охин нь интернэтийн холбогч төхөөрөмжөөс аль болох холхон байхыг эрмэлздэг байсныг өгүүлэв.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: