Харүмафүжи Д.Бямбадорж: Мөрөөдөл биелдэг бол аавтайгаа л…
Тэрээр Японы КҮНИ гэж дуучинд өөрийнхөө аавын тухай дуу хийлгэх хүсэлт тавьснаар “МӨРӨӨДӨЛ БИЕЛЭДЭГ БОЛ” гэдэг дуу бүтэж байгаа бөгөөд 12-р сарын 2-оос КҮНИгийн 3 дахь Сингл болох “Мөрөөдөл биелэдэг бол” CD зарагдаж эхлэх юм байна. Тус дууны клипэнд Харүмафүжи Д.Бямбадорж өөрөө тоглож, дуучны CD-ны хавтасны зурагт аваргын өөрийнх нь зурсан зургийг оруулжээ. Түүний аавыгаа дурсан хийлгэсэн энэхүү дуу, клинпэн өөрөө тоглож, ааваасаа хэрхэн хагацсан тухайгаа ярьсныг доор сийрүүллээ.
ААВААСАА ХАГАЦСАН НЬ
“Өглөөний бэлтгэл дууссаны дараа миний гар утсанд Монголоос баахан дуудлага ирсэн байсан. Тэгтэл “Аавыг осолд орсон. Ухаан орохгүй байна” гэж хэлсэн. Юутай ч амьд л байгаа юм байна гэж бодоод гялс Монголруу ниссэн. Улаанбаатарт нисэх дээр буугаад тоссон хүний царайг харсан. Тэгэхэд нисэх дээр надад хэлсэн.
Би тэр үед 22 настай байсан. Аав маань үнэхээр бие сайтай хүн байсан. Ингээд л яваад өгөх юм гэж үү бодогдох. Үнэхээр төсөөлөшгүй санагдаж байлаа. Энэ бодит байдлыг би хүлээн авч чадаагүй. Тэгээд гэртээ очиж аавынхаа царайг харах хүртэл итгэж чадаагүй.
Сэтгэл зүрхэнд минь маш том ангал бий болсон. Үүнийг мэдээж үгээр илэрхийлэхэд хэцүү байна. Сүмогоо ч орхидог юм уу гэж бодогдож байлаа. Сүмог орхиж ээжийнхээ л дэргэд байя гэж бодсон.
Тэр үед манай ээж, хоёр ах нар намайг дуудаж: Чамд хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ аав чинь “Чамайг сүмогоо орхивол баярлах болов уу” эсвэл “Японруу буцаж барилдаж, улам илүү хүчтэй байвал баярлах уу”, юу гэж бодож байна гэж асуусан.
Би: Мэдээж эрүүл энх байж, сүмогоо үргэлжлүүлэн барилдаж, цолоо ахиулбал баярлах байх гэж хэлсэн.
Тэгтэл ээж, ах нар маань: Сүмодоо барилдаж, хичээгээд, аавыгаа баярлуулсан нь дээр байх гэж хэлсэн. Тэгээд л дахин сүмодоо эргэн ирж, төвлөрч, ээжийнхээ эмтэрсэн сэтгэлийг бага ч болов нөхөж, жаахан ч гэсэн инээмсэглүүлэх, аавыг үгүйлэх орон зайг бага ч болов нөхөж, түүнийг бодохгүй байх цаг хугацааг бага болов ч өгье гэсэн бодол хүчтэй байсан даа.”
ЯПОНЫ ДУУЧИН КҮНИ:
Их аваргын сэтгэлийг аль болох илэрхийлж гаргахын тулд, дуугаа бичүүлж байхдаа түүний багын зураг, Монголын одот тэнгэр, гэр бүлийнх нь зураг, дэвжээний ёслол хийж байгаа зургуудийг нь үзэж, эргүүлэнгээ дуугаа дуулсан. Дууны маань клип бэлэн болсны дараа аваргатай хамт үзсэн. Үзэж дууссаны дараа аварга нулимс дуслуулж байсан. Би түүнийг нь хараад өөрийн эрхгүй л уйлсан. Би ч сул нулимстай, уяхан нөхөр л дөө гэж сэтгэлээ хуваалцсан байна.
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
hoorhii doo