Тосон бумбын нуруунд 2045 он хүртэл лиценз авсан компаниудын нэрс

84719Дэлхийд ховордсон цоохор ирвэсний нутаг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар нутгийн иргэд болон БОНХАЖ-ын яам холбогдох байгууллагуудад хандаад байгаа.

Гурвантэс сумын нутагт  дөрвөн том уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байгаагаас нутгийн малчид өвөлжөө хаваржаагүй хэцүүхэн байгааг иргэд хэлж байгаа. Мөн Тост, Тосон бумбын нурууны орчим уул уурхайн лиценз олгосноос дэлхийд ховордсон цоохор ирвэс зэрэг амьтан ургамал устах аюул нүүрлээд байгаа юм.

Тиймээс нутгийнхан Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг хүсч өчигдөр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тост, Тосон бумбын нурууны орчим лиценз эзэмшдэг газруудын заримынх нь хугацаа дууссан ч үйл ажиллагаагаа үргэлжүүлж, Ашигт малтмалын газарт бүртгэлтэй байсаар байгаа юм байна.

12-3-10_700x700

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих