Грекийн сэтгүүлчид ажил хаяж байна

Грекийн сэтгүүлчид эрх баригчдынхаа явуулж буй хатуу хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн үйлдвэрчнийхээ эвлэлийн шийдвэрээр нэг хоногийн ажил хаялт зарлажээ.

Сэтгүүлчдийн эсэргүүцлийн ажиллагаа энэ сарын 3-нд товлосонн бүх нийтийн ажил хаялтаас нэг өдрийн өмнө болж байна. 2016 оны улсын төсвийг баталсантай холбогдуулан нийтээрээ зарлах ажил хаялтыг хэвлэл мэдээллийнхэн сурвалжлах зорилгоор ийм арга хэмжээ авчээ.

Үйлдвэрчний эвлэлийн шийдвэрийн дагуу,  сэтгүүлчид 12 дугаар сарын 06:00 цагаас 12 дугаар сарын 3-ны 06:00 цаг хүртэл ажил хаях аж.

Хэвлэл мэдээллийн ажилтнууд зээлдүүлэгчидтэй байгуулсан санамж бичигт хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн болон нийгмийн эрхийг багасгах, нийгмийн даатгалын санд шинэчлэл хийхээр тусгасныг эсэргүүцэж байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих