Ц.Оюунгэрэл нулимс унагалаа
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Гурвантэс сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, тус сумын Тост багийн малчид, Ирвэс хамгаалах сангийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Намайг Засгийн газрын гишүүн байхад энэхүү нурууг хамгаалах асуудал унаж байсан юм. Эдийн засгаа босгож, хөрөнгө оруулалтаа дэмжих хүсэлтэй хүмүүст дийлдэж энэхүү уулыг хамгаалалтад авах боломжоо алдсан. Тус нурууг хамгаалалтад авч дэмжлэг авах тухай цээжээрээ хамгаалж чадаагүйдээ одоо болтол харамсч байна. Хэрэв батлуулж чадсан бол байгаль хамгаалагч залуу эсэн мэнд байх байсан ч юм билүү. Энэхүү уулын төлөө арван удаа шүүхэд дуудагдаж байгаа эмэгтэй байна, малаа алдахад ойртсон байгаа малчид ч олон байна. Энэ бүхний төлөө бүгд хамт тэмцье” гэж хэлмээр байна гэж нулимас унагасан юм.
Сануулахад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруу орчимд ирвэс хамгаалагчаар ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл гэх цаг бусаар амь насаа алдаад байгаа юм. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж буй.
Д.ЖАРГАЛ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МАТРЫН НУЛИМС УН АГАЖ ДАРААГИЙН СОНГУУЛИЙНХАА ШОУГ ХИЙЖ БАЙХ ШИВ. ТИЙМ СҮРХИЙ БАЙСАН ЮМ БОЛ ТЭР ҮЕД НЬ ХАМГААЛАЛТАНД АВААЧ ГЭЖ ГУЙЖ БАЙХАД НЬ АНХААРАХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ.