Бөөрний чулууг секс эмчилнэ

Бөөрнөөс жижигхэн чулуу (Зургаан миллиметр хүртэл хэмжээтэй) гаргах гэж заавал эм тариа хэрэглэх шаардлагагүй. Туркийн эрдэмтэн Беркан Резорлу туршилт хийгээд, ийм хэмжээний жижиг чулуутай байхад секс хийхэд л хангалттай гэж үзжээ.
Шээс ялгаруулах замын чулуутай хүмүүсийг судалгаанд хамруулахдаа хоёр бүлэг болгон хуваажээ. Эхнийхэд нь эм өгсөн бол хоёрдугаар бүлгийнхэнд эмгүйгээр долоо хоногт гурван удаа сексдэх даалгавар өгчээ. Ингээд хоёр долоо хоногийн дараа хянатал аль алиных нь бөөрний чулуу 84 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Гэхдээ сексээр эмчилж болно гээд өөрсдөө дур мэдэж болохгүй. Судалгаанд оролцогсдыг эмч нар хянаж, хэт авиан оношилгоо, шээсний шинжилгээ байнга авч байсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

URL:

Сэтгэгдэл бичих