“Рэйлбус” хүн дайруулж, амиа алдлаа
Манай улсад террорист халдлага гарсан тохиолдол бараг байхгүй. Гэтэл тээврийн хэрэгсэлтэй холбоотой хэрэг өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Хамгийн гол нь тээврийн хэрэгсэл осол гаргахдаа хүний аминд хүрсэн тохиолдол нь дайн тулаантай улсуудад хүний амь үрэгдэж байгаатай дүйцэхүйц байгаа юм.
Сүүлийн хэд хоногт нийтийн тээврийн автобус хүн дайрч амийг нь хороосон хоёр ч тохиолдол бүртгэгдсэн. Мөн “Рэйлбус”-т дайруулж амиа алдсан тохиолдол гарлаа.
Тодруулбал Баянгол дүүргийн 20-р хороонд “Рэйлбус”-т хүн дайрагдлаа” гэсэн мэдээлийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад төмөр замын 399-р км-ийн 8-р зуутад Сонгинохайрхан дүүргийн 23 хороонд суух 30 настай эрэгтэй Б Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн Рейлбуст дайрагдаж нас барсан байжээ. Хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Г.Төмөр
URL: